Үс засуулбал өлзийтэй сайн

639

2018.1.2, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 15
ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР
Аргын тооллын: 2018.1.2, Мягмар гараг
Наран ургах шингэх: 08.41-17.10
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.