Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмжих янз бүрийн байршилд 11 харуул ажиллаж байна.
Харуулуудын мэдээнээс харахад өнөөдрийн 10.00 цагийн байдлаар хотын хойд чиглэлийн гэр хороолол болох Баянхошуунд агаарын чанарын индекс 724 байв. Харин Толгойт орчим орчимд 521 буюу ДЭМБ-аас гаргасан хүлцэх хэмжээнээс их байгаа юм.
Агаарын чанарын индекс /АЧИ/ 501-ээс дээш бол хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үздэг. Харин АЧИ 50-аас доош бол цэвэр агаартай гэж үзнэ. Харуулуудын мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд Мишээл экспо орчимд АЧИ 91 буюу хэвийн байна.