Өнөөдөр болох үйл явдлуудын хураангуйг хүргэж байна.
09.00 цагт.
-‘Нийтийн ашиг сонирхлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь’ сургалт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд эхэлнэ. Сургалтыг нийтийн өмч, хүрээлэн буй орчин, бүх нийтийн эрүүл мэнд, хүүхдийн эрх гэсэн дөрвөн багц сэдвийн хүрээнд мэргэшсэн хуульчид, ТББ-дын төлөөлөл удирдан явуулна.
-Туушин зочид буудалд Барилга, хот байгуулалтын салбарын ЭСЯ-ууд болон Олон Улсын хандивлагч байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалт эхэлнэ. Уулзалтад 30-аад орны ЭСЯ-д болон ОУ-ын байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж санал солилцоно.
-Ерөнхий боловсролын сургуульд Эрүүл мэндийн хичээлийг тусад нь оруулдаг болгох, хөтөлбөртэй болгох зорилгоор ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сангаас Боловсролын салбарынхантай 12.11-ий 09-12.00 цагийн хооронд уулзалт хийнэ.
-Хүний эрхийн Үндэсний Комисс ШШГЕГ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.
11.00 цагт.
-Хүний эрхийн үндэсний комисс Зэвсэгт Хүчний жанжин штабтай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.
11.40 цагт.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гун-Аажавын ‘Манай цэргийн жавхаа’ дууны хөшөөний нээлтийн ажиллагаа Офицеруудын ордны гадна талбайд болно. Энэ үйл ажиллагаанд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагууд, алдарт ‘Жаран хар’-ын төлөөлөл болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гун-Аажав, түүний ар гэрийнхэн, Үлгэр жишээ үлээвэр хөгжим, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид оролцоно.