Өнөөдөр болох үйл явдлууд

414

09:00 цагт: ЭМЯ-ны Б танхимд Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд дүн шинжилгээ хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцуулна.
09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын эрхийн өдрийг угтан ХНХЯ-ны харьяа СЗСҮТ, МУИС-тай хамтран ‘ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ’ өдөрлөгийг МУИС-ийн Номын сангийн 2 давхарт зохион байгуулна.
09:00 цагт:  Нээлттэй Нийгэм Форум Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэстэй хамтран ‘Шүүгчийн хараат бус байдал ба олон нийтийн хяналт’ сэдэвт хэлэлцүүлгийг ШЕЗ-ийн байрны 102 тоот танхимд зохион байгуулна.
09:00 цагт: ‘ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ, АЮУЛТАЙ БҮС’ сэдэвт сургалт, зөвөлгөөн Тээврийн дээд сургуулийн лекцийн танхимд болно.
09:00 цагт: СОЁЛ УРЛАГ- ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА уриан дор зохион байгуулагдаж буй СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ УЛСЫН II ЧУУЛГА-ны салбар хуралдаан ‘СОЁЛЫН БОЛОН БАЙГАЛИЙН ӨВ’ сэдэвтэйгээр Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.
09:00 цагт: ‘Чингис’ зочид буудлын хурлын танхимд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн шинэ үйлчилгээг туршин хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарыг оролцуулсан арга хэмжээ болно.
09:30 цагт: ‘НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР’ хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно.
10:00 цагт: МЗХ-ны Залуус танхимд ‘Залуу Манлайлагч Эмэгтэйчүүдийн үндэсний чуулга’ болно. Чуулганд 21 аймаг, 9 дүүрэг, салбар салбарын төлөөлөл болсон 100 гаруй залуу эмэгтэйчүүд оролцоно.
10:00 цагт: Төрийн ордны Их танхимд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ.
 10:30 цагт: Архивын ерөнхий газарт “Архивч-2017” ажил мэргэжлийн уралдаан болно.
11:00 цагт: ‘Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё’ өдөрлөг зохион байгуулж, 1000 авдар үнэгүй тараахаар болжээ. Энэ талаар “Гэрэлт эдлэл” компаниас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: БЗД-ийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дүүргийн төсөвтэй холбоотой хууль бус асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. MN-Мэдээллийн төвд
11:00 цагт:  Богд Хааны Ордон музейд ‘Чулууны гайхамшиг’ Үзэсгэлэнгийн нээлт болно.
12:00 цагт: Ханын материалын есдүгээр сургууль дээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан дүүргийнхээ найман мянган хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх ‘Хүүхдийн инээмсэглэл’ зорилтот төслийн 2 дахь эмнэлгийн нээлт болно.
12:00 цагт: Монголын хамгийн анхны бага театрын хүүхдийн оролцоот жүжиг ‘3 бяцхан тоорой жүжгийн Нээлт ‘Бүтээлч Бамбүү’ байгууллагын доорх Бамбүү театрт болно. Хаяг: Blue sky-ийн зүүн урд байрлах Чойжин Сүитс барилгын 203 тоот.
15:00 цагт: ГССҮТөвийн төлөвлөгөөт мэс заслын өрөөний нээлттэй.
15:00 цагт: Ерөнхийлөгч Х.Баттулга Иргэний танхимд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзана.