Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилжээ

588

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг өчигдөр хуулийнхан баривчлан саатуулжээ. Түүнийг өчигдөр орой /2017.11.29/ гэртээ байхад нь АТГ-аас баривчлан саатуулсан байна. Н.Золжаргалыг “Чингис бонд”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой хэргээр шалгаж эхэлжээ.

Албан бус мэдээллээр Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэг санхүүжүүлсэн олон төсөл, арга хэмжээний үр дүн болон эрх мэдлээ хэтрүүлж мөнгө хэвлэсэн эсэхийг шалгаж буй юм байна.

Одоогоор ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хорьж байгаа аж.  УИХ-ын сонгуулийн дараа гадаадад оргон гарсан гэх мэдээлэл магадлалтай гэх мэдээлэл цацагдсан байсан билээ.