Бvгд найрамдах улсаа тунхаглаж, ‘Анхдугаар үндсэн хууль’ батлагдсаны түүхт 93 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харъяат Монгол улсын аварга Ч. Санжаадамба түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харъяат улсын гарьд Ө. Бат-Орших үзүүрлэлээ.
Их шөвөгт Увс аймгийн Давст сумын харъяат улсын арслан П. Бүрэнтөгс, Увс аймгийн Ховд сумын харъяат улсын арслан Н. Батсуурь нар их шөвөгт шалгарлаа.
Энэхүү барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга хамгийн олон буюу зургаа, Ч.Санжаадамба аварга тав дахь удаагаа түрүүлж байна.
Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой анх удаа түрүүлж байсан бол 2013 онд хоёр дахиа 2015 оноос хойш гурван жил дараалан манлай бөхөөр тодорлоо.