09:00 цагт
МАН-ын 28 Их хурал Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ.
09:00-18:00 цагийн хооронд
‘Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам’ салбар дундын зөвлөлгөөн болно. Зөвлөгөөнд ХЗДХЯ, БСШУСЯ, ЦЕГ, ШШГЕГ, ГБХЗХГ, ХХҮЕГ, НШШГГ, ОУ-ын байгууллагууд, ТББ-уудын төлөөлөл 100 хүн оролцоно. Зөвлөлгөөн Бишрэлт зочид буудлын Даймонд танхимд болно. Утас: 99053306, 95110405
10:00 цагт
Нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно. 325044. 91100461
10:00-13:00 цагт
НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын V тайлан, ТББ-ууд, хүүхдүүдийн илгээсэн сүүдрийн илтгэлийг хэлэлцэж, конвенцийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн дүгнэлт зөвлөмжийг танилцуулах уулзалт болно. (Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд)
11:00 цагт
Нийслэлийн ‘ХҮҮХДИЙН ЭЛЧ’-ийн андгай өргөх ёслолыг Хангарьд ордны ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулна. Энэхүү өдөр нь Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөртэй давхцаж байгаа бөгөөд энэ жилээс тус өдрийг дэлхий нийтээрээ Хүүхдийн өдөр болгон тэмдэглэдэг болж байна. Холбогдох мэдээллийг: 99736124 НХГБХГ
11:00 цагт
ХДХВ, ДОХ-ын Дэлхий нийтийн анхаарал хандуулах өдрийг угтаж Монгол улсад болон дэлхий нийтийн ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөх уулзалт, ярилцлага болно. ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтэнүүд оролцоно. Хэвлэлийн хүрээлэнд болно. Утас: 89008516, 99773800
‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт
‘Зэс эрдэнийн хувь’ компанийн хувьцаа эзэмшигч, хохирогчид хэвлэлийн бага хурал болно.
11:30 цагт
МАХН-ны удирдлагууд цаг үеийн болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ.
14:20 цагт
Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 77 жилийн ойд зориулсан баярын хурал Дуурь бүжгийн эрдмийн театрт болно.
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ГХЯ, БОАЖЯ, БСШУСЯ, Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаатай хамтран ‘Дэлхийн өвийн менежментийн асуудлууд–Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг’ сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулна.
Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсын Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын менежментийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, тус өвийн газруудыг соёлын болон байгалийн өвийн талаас нь хамгаалах талаар санал бодлоо солилцох юм.
Арга хэмжээнд төрийн ба төрийн бус байгууллагууд, Дэлхийн өвд бүртгэгдсэн газруудын төлөөлөгчид оролцоно. Монгол Улс Дэлхийн өвийн конвенцид 1990 онд нэгдэн орж, 2003 онд Увс нуурын ай сав газар, 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, 2011 онд Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, 2015 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, 2017 онд Дагуурын ландшафтыг тус тус Дэлхийн өвд бүртгүүлж, нийт 12 байгаль, соёлын өвийг үндэсний урьдчилсан жагсаалтад оруулжээ.