Улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог олон улсын агентлагууд өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сард Монголын зээлжих зэрэглэлийг бууруулснаа зарлаж байсан юм. Тодруулбал, “Fitch” агентлаг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B-” болгон бууруулсан. Тус агентлагийн зүгээс Монголын зээлжих зэрэглэлийг бууруулсан шалтгаанаа эдийн засгийн тогтворгүй байдал, төсвийн алдагдал, бондын төлөлт, төгрөгийн уналттай холбон тайлбарлаж байсан.
Тэгвэл Монголын зээлжих зэрэглэл “В-тогтвортой” үнэлгээнээс “В-эерэг” болж өссөнийг тус агентлаг өчигдөр зарлалаа. Манай улсын зээлжих зэрэглэл өссөнд төсвийн орлого нэмэгдсэн нь эерэгээр нөлөөлжээ. Монгол Улсын төсвийн орлого нэг их наядаар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. Нөгөө талаар, Монголын зээлжих зэрэглэл өссөнд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь нөлөөлсөн бололтой.