Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч чангарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод үүл багасна. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө хасах 11-13 градус хүйтэн байна.
Арваннэгдүгээр сарын 14-нөөс 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд баруун аймгуудны нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 14,15-нд зарим газраар секундэд 12-14 метр, 16-17-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах боловч бусад хугацаанд хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.