Хонь – (3/21-4/19)
Өнөөдөр таатай уур амьсгалтай байна. Мэдрэмжээ битгий барь. Өөрийн хайртай болон ойр дотны хүмүүсдээ хэр их хайртайгаа хэл бас харуул. Од эрхсийн хандлага нь хөгжилтэй байж өөрсдийн зоргоор сонирхолтой зүйлсээ хийж нийгэмшихэд туслана. Та хэдийгээр ажилтай байсан ч сайхан инээмсэглэ, хамт ажиллагсадтайгаа хөгжилтэй онигоо ярьж тохиолдсон хошин зүйлүүдээ хуваалц. Ажлын дараа онцгой нэгэнтэй кофе юмуу эсвэл өдрийн хоол хамт идэхээр тохир.
Үхэр – (4/20-5/20)
Харилцаа холбоогоо бэхжүүлэх өдөр. Хэрвээ гэр бүлд тань ямар нэг ноцтой асуудал байгаа бол ахмад хүмүүсээс туслалцаа авахад гэмгүй. Ингэснээр өмнө нь хэзээ ч бүтэшгүй мэт санагдаж байсан асуудал маш амархан болж хувирах болно. Од эрхэс таны бүтээлч чанарыг өсөн нэмэгдүүлснээр та шинэхэн түнштэйгээ харилцаа холбоогоо бэхжүүлж, албан тушаалын дараагийн шатыг ахиж эсвэл авьяас чадвараа бүрэн дүүрэн ашиглаж чадна.
Ихэр – (5/21-6/21)
Шийдвэрлэгдсэн асуудал үнэ цэнэ олно. Энэ үeийг тэнгэрийн дуутай адилтгаж сарын турш дүгнэн цэгнэж ажилла. Хүнд байдлаас бүү ай. Саадыг туул. Өмнөө ажил гүйцэтгэх хугацаагаа товлож, амлалт өгсөн хүмүүс хоёр дахин хүнд ачааллыг үүрнэ. Сайн сайхан байдлаа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн шинэ санаа үр дүнд хүрэхгүй бололтой. Амьдралын нөхцөл байдал залхуу ихэрүүдийг дээд зэргээр идэвхтэй ажиллуулж, ажлын чадварыг нь шалгах болно. Таны төлөвлөж байсан ажил бүтэх магадлалтай.
Мэлхий – (6/22-7/22)
Өглөөнөөс эхлэн сэтгэл санаа туйлын тавгүй байна. Мартамхай зангаасаа болж олон таагүй асуудалд орооцолдоно. Өнөөдөр эмэгтэй мэлхийнүүд шинэ сонирхолтой хүнтэй танилцана. Энэ ажил хэргийн холбооноос хайр сэтгэлийн холбоо болон ургаж магадгүй. Таны сексийн байдал, хувийн татах шинж чанар ба амьдралын эрчим хүчний нөөц өндөрт байна. Ямар ч үйлдэл нь амжилттай болж таатай хариу авна. Иймээс сэтгэл санаа хэвийн болмогц ямар нэг таатай зүйл хий. Дуртай хөгжмийнхөө аянд дасгал хий, шүршүүрт ор, өглөөний цайнд ямар нэг маш амттай зүйл ид.
Арслан – (7/23-8/22)
Мэргэжлийн ажил хэрэгт ноцтой хүндрэл гарах, таны цаашдын ажил хэрэг ихээхэн хамаарах хүмүүс, найз нөхөдтэйгээ харьцаа хүйтэрч магадгүй. Санхүүгийн байдал тогтворгүй боловч сайжрах хандлагатай. Арилжаа наймаанд явах, санхүүгийн үйл ажиллагаа явуулахад таагүй. Үгүйрэн хоосорч болзошгүй. Гэнэт ирэх боломжуудад бэлтгэлтэй байхаас гадна амьдралд ховорхон тохиох боломжийг та алдах ёсгүй.
Охин – (8/23-9/22)
Урьд өдрүүдийн зөрчилт нөхцөл байдал сайжирна. Од эрхсийн байрлал танд ашигтай болж удаан боловч найдвартайгаар ирээдүйн амжилтын сууриа үргэлжлүүлэн тавь. Энэ өдөр хувийн уулзалтанд таатай гэвч хуучинсаг үзэл, шатлан захирах ёсонд татагдах нь эв найрамдалтай харьцаа тогтооход саад болно. Ажлын хамтрагч болон найз нөхөдтэйгөө маргалдах, аль эсвэл гэр бүлийхэнтэйгээ маш том хэрүүл шуугиан дэгдээх магадлал өндөр байгаа тул анхаарал болгоомжгүйгээр үг хэлэхгүй, архи дарс зэрэг согтууруулах ундаанаас хол байхыг хичээгээрэй.
Жинлүүр – (9/23-10/22)
Тайван бус өдөр. Hүүдэл суудал хийж, аялалаар явж болзошгүй. Оршин суугаа газраа сольсноос ажлын байртай холбоотой асуудлууд үүсч магадгүй. Орчин тойрондоо түргэн зохицож хөл дээрээ зогс. Таны даалгавар бол хүмүүстэй халуун дотно харьцах явдал байна. Хэн нэгнээс зээлсэн зүйлээ эргүүлэн төлөх, тусламж эрсэн хэн нэгэнд гараа сунгах өдөр. Хүмүүстэй эелдэг харьцах мөн өөрийгөө жаахан зүйлд золиослоход тайвшралыг авна. Амралтын өдрүүдэд идэвхитэй амар. Байгальтай харьцахад тааламжтай.
Хилэнц – (10/23-11/21)
Өнөөдөр таныг үгийн хүчээр хэн нэгэн гомдоож магадгүй. Үүнд та сэтгэл санаагаа бэлдэж байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь эмэгтэй хилэнцүүдэд ихэвчлэн тохионо. Үүнээс сэргийлэхийн тулд өнөөдөр удирдлагатайгаа таарахгүй байх хэрэгтэй. Бусадтай харилцахдаа сонор сэрэмжтэй, хянуур байх хэрэгтэй. Учир нь түрэмгийлэлд өртөж магадгүй талаар одод сэрэмжлүүлж байна. Өнөөдөр ажил үйлсээ урагшлуулах, үсрэлт хийх гэж бүү оролд. Одоо үндсээр нь өөрчлөлт хийхэд тохиромжгүй үе.
Нум – (11/22-12/21)
Мэргэжил нэгт хүмүүс ба захирал даргатайгаа таагүй харилцаа үүсгэнэ. Хэрүүл зөрчил гарч болзошгүй. Тэднийг ойлгохыг хичээж дарамт шахалт бүү үзүүл. Сүм хийд эсвэл сэтгэл санаа тайвшруулах газар оч. Таныг гомдоосон хэн нэгнийг уучлах мөн усан сан, усан зан үйлийн дунд байх нь өлзийтэй. Орой лааны гэрэлд бай. Үүний тусламжтайгаар маргаашийн өдрийг амгалан тайван өнгөрүүлнэ. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхийг хориглож байна. Албан ажил үүргээ ном ёсоор нь гүйцэтгэ. Таны эрүүл мэнд үүнээс болж муудаж магадгүй.
Матар – (12/22-1/19)
Хуурамч мэдээлэл таагүй явдал бүтэлгүйтлийн шалтгаан болно. Чухал шийдвэр бүү гарга. Амьдралаа, юуг ч битгий өөрчил. Ажлаа шударгаар гүйцэтгэ. Тэгвэл хувь заяандаа гомдохгүй. Сурлага ба мэргэжлээ ахиулахад тохирох цаг. Таны ямар ч үйл ажиллагаа хууль ёсны байхад санаа тавь. Таны бусадтай харилцах чадвар сайн байх хэдий ч амаргүй байдал таныг сорих болно.
Бумба – (1/20-2/18)
Тайван, тэвчээртэй, амгалан байх өдөр. Хумхууд амьдралын аливаа нөхцөл байдалд туйлын тэвчээртэй хандах чадвартай байна. Өдрийн төлөвлөгөөгөө биелүүлэх болно. Гэхдээ ямар нэгэн зөрчилдөөн болсноор удирдлага эсвэл хамтрагч нартайгаа үл ойлголцолд хүрнэ. Хорон муу үг таны сэтгэл санааг унагана. Бусдын ярианд бүү оролц ялангуяа хэрүүлд оролцохгүй байхыг хичээ. Таны амьдралын эрч хүч маш өндөрт байна. Дотоод энерги тань нэгэн танилтайгаа харьцаагаа муутгахад хүргэж болзошгүй байна.
Загас – (2/19-3/20)
Азын тэнгэр ивээж байна урд их хүч хөдөлмөр зарсан ажлаас ашиг орж ирнэ. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, ажлыг дуустал хийж чаддаг хүмүүсийг энэ өдөр аз ивээх болно. Энэ өдрийг хэлэлцээр хийх, шаардлагатай хуулийн зөвлөгөө авах зэрэгт зориулаарай. Зорьсон зорилгодоо итгэлтэй хөдлөх явдал нь шинэ арга замыг олж харахад хүргэнэ.