Өөр ажилд шилжсэнтэй нь холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг томиллоо.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
С.Баатаржавын товч танилцуулга:
Боловсрол:
- Цагдан сэргийлэх дээд сургууль
- ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи
- МҮДС хууль зүйн магистр
Мэргэжил:
- Эрх зүйч, төрийн удирдлагын менежер
Ажлын туршлага:
- Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч,
- Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга,
- Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга,
- Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч,
- Дархан-Уул аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
- Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
- Улсын мөрдөн байцаах газрын дарга,
- Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
- Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга,
- Цагдаагийн ерөнхий газрын дарга,
- Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан.