Бүтээлч үйл ажиллагаа амжилтын үндэс болно

758

Хонь – (3/21-4/19)
Амьдралын дотоод утга учир, мөн чанарын хайгуулын өдөр. Оюунлаг ариусалд сайн. Та ялдам зөөлөн байж чадвал хүндрэлтэй асуудлыг бусдын хүчээр шийдвэрлэнэ. Нууц мэдлэг олж авахыг хүсвэл санаснаар болно.

Үхэр – (4/20-5/20)
Олон хүн таныг сонирхож, асууж сурна. Заримд нь таны зөвлөгөө дэм хэрэгтэй болох бол нөгөө нэг хэсэг нь үзэл бодлоо хуваалцахыг зорино. Хэн нэгнээс бэлэг авбал бүү гайх. Та үнэхээр дур булаам байна. Авсан мэдээлэл болгоноо анхаарч нягтал, энд чухал зүйл байна.

Ихэр – (5/21-6/21)
Үнэнч шударга байх өдөр. Худал хуурмаг бүхэн илрэиэ. Хүрээлэн буй юм бүхэн таны дотоод мөн чанарын илэрхийлэл болно. Тиймээс гярхай бай. Бүтээлч үйл ажиллагаа амжилтын үндэс болно. Албан ямар ч асуудалд бүтээлчээр хандвал удирдлагадаа үнэлэгдэнэ. Ухаалаг, тооцоотой байвал санасан хэрэг бүтнэ.

Мэлхий – (6/22-7/22)
Өөрийгөө хөгжүүлэх оролдлого бүхэн амжилтад хүргэнэ. Тиймээс мэдлэг чадвараа дээшлүүл, спортоор хичээллүүл. Хэн нэгэнтэй эвлэрэх, харьцаагаа сэргээх шаардлагатай бол өнөөдөр амжуул. Сэтгэлээ ариусган тарни тоолж, бясалгал хийвэл тавилангаа өөрчилж чадна.

Арслан – (7/23-8/22)
Бүх чухал ажлаа өдрийн 11 цагаас өмнө дуусга. Үүнээс хойш аз сорьсон алхам бүү хий. Ялангуяа санхүүгийн асуудалд хянуур, болгоомжтой байхгүй бол эвгүй байдалд орж магад. Өдөр тутмын ажилдаа илүү их чармайлт гарга.

Охин – (8/23-9/22)
Бүх ажлаа дуусгах өдөр. Өнөөдөр олон нийтийг хамарсан хариуцлагатай арга хэмжээ зохион байгуулахад сайн. Хүндрэл учруулах асуудал нь шийдвэр гаргах сонголт хийх явдал юм. Сайтар бодож нягтласны эцэст шийдвэрээ гарга.

Жинлүүр – (9/23-10/22)
Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Өдрийн энерги их хувьсамтгай байна. Санал санаачлага болон хүсэл гуйлт тань бусдын дэмжлэгийг хүлээнэ. Хууль эрх зүйн акт, бичиг баримт боловсруулахад сайн.

Хилэнц – (10/23-11/21)
Бүх чухал ажлаа өдрийн 11 цагаас өмнө дуусга. Үүнээс хойш аз сорьсон алхам бүү хий. Ялангуяа санхүүгийн асуудалд хянуур, болгоомжтой байхгүй бол эвгүй байдалд орж магад. Өдөр тутмын ажилдаа илүү их чармайлт гарга.

Нум – (11/22-12/21)
Оюун ухаан, мэдлэг боловсролыг дээдлэх өдөр. Сарны сайн нөлөөгөөр шинжлэх ухааны болон шашин, зан үйлийн судалгаа амжилттай. Эндээс далдлагдсан мэргэн санаа, нууц ухааныг олж авна. Санхүүгийн байдал сайжирна.

Матар – (12/22-1/19)
Бүх ажлаа дуусгах өдөр. Өнөөдөр олон нийтийг хамарсан хариуцлагатай арга хэмжээ зохион байгуулахад сайн. Хүндрэл учруулах асуудал нь шийдвэр гаргах сонголт хийх явдал юм. Сайтар бодож нягтласны эцэст шийдвэрээ гарга.

Бумба – (1/20-2/18)
Өдрийн энергийг өөртөө шингээж аюул заналаас өөрийгөө хамгаал. Ганцаардалд автах, гуньж гутрах, мөн залхуурах нь бие махбодын өвчлөлийн шалтгаан болно. Харилцаа холбоогоо өргөжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүл.

Загас – (2/19-3/20)
Гэрээ хэлцэл байгуулах, мэдээлэл туршлага солилцох, аян замд гарахад тохиромжтой. Ямар нэгэн зүйлийг шинээр сурвал, эсвэл шинэ мэргэжил эзэмшвэл хожим тустай. Зөв тооцвол уулзалт, ажил хэрэг, гэрээ хэлцэл ашигтайгаар шийдэгдэнэ.