Өнөөдөр болох үйл явдлууд

629

09.00 цагт
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг сурталчлах, үүрэг хүлээгчдийг чадавхижуулах” үндэсний хэмжээний сургалт эхэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүн дотроо хүүхдүүдийн эрхийг хамгаалах хуулийн хэрэгжилтийн талаар нийслэлийн бүх дүүрэг, хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс, энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагынхан мэдээлэл авна.

10.00 цагт
НМХГ-ын хурлын танхимд “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” аяны хүрээнд “Хог бүр баялаг” бүтээлийн уралдаанд идэвхтэй оролцсон Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад шагнал гардуулна. Олон төрлийн хог хаягдлаар хийсэн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэнэ. Холбогдох утас:91887887

12.00 цагт
“FIBA 3×3 ASIA CUP-2017” тэмцээнд оролцож буй орон орны багийн ахлагч дасгалжуулагчдын хэвлэлийн бага хурал Туушин зочид буудлын IV давхарт болно. Утас 88023710

15.00 цагт
“Мэдээллийн технологийн салбарын өсөлт, эдийн засгийн ач холбогдол” сэдэвт мэргэжилтнүүдийн сэтгүүлчидтэй хийх уулзалт Хэвлэлийн хүрээлэнд мэдээллийн төвд болно.

15.00 цагт
Олноо “Тунгалаг гэгээн цорж” хэмээн алдаршсан, дорно дахины  гүн ухаантан Занын Агваанбалдангийн 220 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд болно. Занын Агваанбалдан нь Монголын бурханы шашины их номч,  түүхч, Гандантэгчинлэн  хийдийг үүсгэн байгуулагч, Монголын  философи сэтгэлгээний томоохон төлөөлөгч  юм. Хэвлэлийн хуралд  ШУА, МУИС-ийн эрдэмтэн судлаачид, Гандантэгчилэн хийдийн лам нар, Хэнтий аймгийн Галшар сумын нутгийн зөвлөлийнхөн оролцоно.

15.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийнэ.

16.00 цагт
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Худалдааны танхимийн хамтын ажиллагааны хүрээнд ДЭЛХИЙН СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГА манай улсад албан ёсны төлөөлөгчийн газраа нээнэ. Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яаманд болно.

MN-Мэдээллийн төвд
11.30 Орон нутгийн ИТХ-ын 2016 оны сонгуультай холбоотой маргаантай асуудлаар Орхон аймгийн иргэд мэдээлэл хийнэ.

12.30 Төмөр замчдын мэргэжлийн холбоодоос Монголын төмөр замын нэгдсэн холбооны тэргүүн Ч.Сүрэнхорлоогийн явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлалаа.