Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрлэг лугаа учирна

749

2017.10.19, Пүрэв гараг / Билгийн тооллын: 30
Намрын дунд шарагчин тахиа сар
Долоон улаан мэнгэтэй Шарагчин туулай өдөр
 
Аргын тооллын: 2017.10.19, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.16-17.56
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага:
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.