У.Хүрэлсүх : Давхар дээлтэй сайдуудад цалин өгөхгүй

1084

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд ажиллах сайд нарын нэрийг хэлэлцээд шийдэлд хүрэлгүй хурал завсарласан.

Тэгвэл хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимд давхар дээлтэй ажиллах сайдуудад цалин өгөхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр “Давхар дээлтэй сайдуудад цалин өгөхгүй, хэрэв үүнийг эсэргүүцэж байгаа хүн байгвал сайдаас татгалзаж болно” хэмээн мэдэгджээ.