Бие хамгаалах урлаг болон спортын бүхий л төрлөөр хичээлэхэд ээлтэй

774

Хонь – (3/21-4/19)
Мэдрэмж шаардсан өдөр. Мэргэ төлгө тавих, ирээдүйгээ зөгнөн харахад сайн. Эрүүл агаарт гарч, байгальтай ойр дотно харьцахад бие сэтгэл сэргэнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа амжилттай байна.

Ихэр – (5/21-6/21)
Хуучин ажил төрлөө дуусгаж цэгцэл. Өнөөдөр аливааг шинээр хийж эхэлвэл амжилттай. Алхам болгоноо нарийн нягт тооцсон тохиолдолд шүү дээ. Бие хамгаалах урлаг болон спортын бүхий л төрлөөр хичээлэхэд ээлтэй сайн ба таныг эрч хүчээр цэнэглэнэ.

Мэлхий – (6/22-7/22)
Хөрөнгө мөнгөний бэлэгдэлт өдөр. Тиймээс мөнгө санхүүгийн бүхий л үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, олз омогтой байна. Шинэ эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Нөхцөл байдалд тохируулан ажиллах нь амжилтад хүрэх үндэс болно.

Арслан – (7/23-8/22)
Сэтгэлийн ариуслын өдөр Ямар ч нөхцөлд цэгцгүй замбараагүй байдлаас зайлсхий. Эхэлсэнээ дуусгалгүй орхих нь муу тул дуусгахыг хичээ. Аливаад хэмжээ хязгаартай, тэвчээртэй хандвал зохино. Түрэмгий авирлах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тул цээрлэ.

Охин – (8/23-9/22)
Идэвхтэй, энерги ихтэй өдөр. Цаг хугацаа үүрэг хариуцлагад захирагдалгүй чөлөөтэй ажиллах нь ашигтай. Чухал арга хэмжээ зохион байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой. Байшин барилгын суурь тавих, засварын ажил эхлэхэд ээлтэй.

Жинлүүр – (9/23-10/22)
Өөрийгөө таньж мэдэх өдөр. Тиймээс чухал ажил төлөвлөх хэрэггүй. Бүү ядар, ажил амралтаа зохицуул. Үдээс хойш найз нөхөдтэйгээ уулзах, ажил төрөл хөөцөлдөх, шинэ харьцаа холбоо тогтооходтааламжтай. Урлаг уран сайхан гээд бүтээлч салбарт ажиллагсдад бүх талаар сайн.

Хилэнц – (10/23-11/21)
Аливааг эхлүүлэх, үндэс суурийг нь тавихад сайн. Шинэ найз нөхөдтэй болох, эмчилгээ хийлгэж эхлэх, сурч боловсрох, аян замд гарахад сайн. Садан төрлийн харьцаа холбоо бэхжинэ.

Нум – (11/22-12/21)
Зөн билэг, мэдрэмж мэдэгдэхүйц хурцдана. Тиймээс залхуурч халшралгүй ажиллаж, эхэлсэн зүйлээ заавал дуусгах нь чухал. Мэргэ төлгө тавьбал чухал зүйлийг мэдэж авна. Худалдаа наймаа одтой, мөнгө авах, өгөхөд сайн. Шинэ эд зүйл худалдан авбал ашигтай.

Матар – (12/22-1/19)
Идэвхи зүтгэлтэй, санаачлагатай ажиллах өдөр. Та тууштай байж чадвал эхэлсэн ямар ч ажил амжилтад заавал хүрнэ. Хүч чадлаа төвлөрүүлэн бүтээлчээр хандвал ямар ч бэрхшээлийг давж гарна. Төлөвлөснөө хэрэгжүүлэх арга замыг сонгохдоо хэнд ч бүү найд, өөрөө шийд.

Бумба – (1/20-2/18)
Нууцлаг оршихуй өдөр. Өнөөдөр зөн совин хурцдаж, зүүдэндээ буюу бясалгалын үед ирээдүйгээ харж, өнгөрснөө ухаарна. Санхүүгийн бүхий л ажиллагаа амжилтад хүрнэ. Шинэ эд зүйл худалдаж авах, шинээр харьцаа холбоо тогтооход ээлтэй.

Загас – (2/19-3/20)
Төсөл төлөвлөгөөгөө бүтээлчээр хэрэгжүүлэх өдөр. Танд олон зүйлийг хялбархан хийчих боломжтой байна. Гэхдээ амжилтандаа ташуурах, бусдыг муучлах, хий хоосон амлалт өгөхөөс зайлсхий.