Өнөөдөр болох үйл явдлууд

502

09.00

  • Дулаалга, халаалтын дэвшилтэт технологийн үзэсгэлэн худалдаа Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 7 буудал явах замд байрлах Ойдов худалдааны төвд болно.
  • Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Усны салбарын залуу эрдэмтдийн судалгааны арга, туршлагыг нэвтрүүлэх нь” онол практикийн бага хурал болно.

10.00

  • Төрийн ордонд “Эрдэмд түүчээлсэн 75 жил” МУИС-ийн 75 жилийн ойн баярын хурал болно.
  • Хангарди ордонд газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно.

11.00

  • “Монголын нууц товчоо түгээмэл эх” номын Япон хэл дээрх хувийн нээлт Монголын Үндэсний Номын сан, Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд болно.
  • “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын ногоон намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • УДЭТ-т МУБИС-ийн Багшийн сургуулийн түүхэн 95 жилийн ойн хурал, хүндэтгэлийн тоглолт болно.
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд “Дэлхийн тархины саажилтын өдөр”-ийг тохиолдуулан ”Би энд байна… Бид энд байна” өдөрлөг зохион байгуулна.

12.00 “Үндэсний мэдээллийн төв”-д Үндэсний аюулгүй байдал судалгааны төвөөс  “Хоёр дахь 60 тэрбумын эзэн хэн бэ” сэдвээр мэдээлэл хийнэ.

14.00 “Хүчит шонхор” захад Сүлд чуулга, Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хулгайгүй Монголын төлөө хамтдаа” өдөрлөг зохион байгуулна.