Өнөөдөр зөн совин хурцдаж, зүүдэндээ буюу бясалгалын үед ирээдүйгээ харж, өнгөрснөө ухаарна

1133

Хонь – (3/21-4/19)
Идэвхитэй ажиллагаа амжилтад хөтлөнө. Хариуцлага үүрэн ажиллавал ажлын ихэнхийг нугалж, бусдад юу чаддагаа харуулж үнэлэгдэнэ. Өнөөдөр чухал өөрчлөлт гарч болзошгүй. Амьдралаа эргэн харж, алдаа оноогоо дүгнэн чухал шийдвэр гаргахад сайн.

Ихэр – (5/21-6/21)
Сэтгэлийн ариуслын өдөр. Ямар ч нөхцөлд цэгцгүй замбараагүй байдлаас зайлсхий. Эхэлсэнээ дуусгалгүй орхих нь муу тул дуусгахыг хичээ. Аливаад хэмжээ хязгаартай, тэвчээртэй хандвал зохино. Түрэмгий авирлах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тул цээрлэ.

Мэлхий – (6/22-7/22)
Нууцлаг оршихуй өдөр. Өнөөдөр зөн совин хурцдаж, зүүдэндээ буюу бясалгалын үед ирээдүйгээ харж, өнгөрснөө ухаарна. Санхүүгийн бүхий л ажиллагаа амжилтад хүрнэ. Шинэ эд зүйл худалдаж авах, шинээр харьцаа холбоо тогтооход ээртэй.

Арслан – (7/23-8/22)
Хүсэл сонирхлоо хязгаарлаж, дураар авираа татах өдөр. Ялангуяа гэр бүлийн хүрээнд үүссэн аливаа асуудлыг харилцан буулт хийж шийдвэрлэхгүй бол хүнд байдалд орж болзошгүй. Таны хувьд чөлөөт байдал тань юу юунаас илүү чухал санагдана. Үдэш болоход сэтгэл санаа амирлаж, та илүү романтик болно. Санхүүгийн асуудалд ухаалгаар хандахгүй бол дэмий зүйлд монгөө үрж болзошгүй.

Охин – (8/23-9/22)
Хуучин ажлаа дуусгах, боловсрол мэдлэг олж авахад сайн. Уран бүтээлчдэд ээлтэй. Тэдэнд хожим нь их ашиг авчрах санаа төрнө. Бясалгал үйлдэх, мэргэч төлөгчид очих, ирээдүйгээ харах, тарни тоолоход сайн.

Жинлүүр – (9/23-10/22)
Тайван байхыг хичээ. Ямар ч хүнд асуудал тулгарсан битгий бухимдаж сандар. Хов жив ярих, бусдын ятгалгад автах, бодлогогүй үйлдэл хийхээс болгоомжил. Гоо сайхан, эрүүл мэндээ анхаарч, биеэ арчилбал үр дүн сайтай.

Хилэнц – (10/23-11/21)
Ажил төрөл, бодол санаагаа цэгцлэн бясалгах, амсхийх өдөр. Сайтар хөдөлж, биеийн чилээг гаргавал ажиляах чадвар нэмэгдэнэ. Уран бүтээлчид, тэр дундаа зураач, хөгжимчдийн онгод орж, сайхан бүтээл туурвина.

Нум – (11/22-12/21)
Аливаа бүхний жинхэнэ мөн чанар тодорно. Шударга үнэнийг эрхэмлэдэг хүнд хувь тавилан бэлгээ барина. Энэ нь албан тушаап ахих, шагнал урамшуулал авах, сэтгэлд нийцтэй хүнтэй учрах, орлого ашиг олох гээд амьдралын аль ч хүрээг хамарч мэднэ.

Матар – (12/22-1/19)
Хөрөнгө мөнгөний бэлэгдэлт өдөр. Тиймээс мөнгө санхүүгийн бүхий л үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, олз омогтой байна. Шинэ эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Нөхцөл байдалд тохируулан ажиллах нь амжилтад хүрэх үндэс болно.

Бумба – (1/20-2/18)
Хөрөнгө мөнгөний бэлэгдэлт өдөр. Тиймээс мөнгө санхүүгийн бүхий л үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, олз омогтой байна. Шинэ эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Нөхцөл байдалд тохируулан ажиллах нь амжилтад хүрэх үндэс болно.

Загас – (2/19-3/20)
Өнөөдөр найз нөхөд, гэр бүлийнхэн анхаарал халамж шаардана. Та ойр дотны хүмүүстээ санаа тавьж амжаагүй яваа бол сэтгэлийн бэлэг барьж баярлуулаарай. Гэртээ байж, орон гэрээ цэвэрлэн илүү тав тухтай болгох нь танд сэтгэлийн таашаал авчирна.