Нийслэлийн прокурорын газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан иргэн Ц.Баярцогтын талаарх эргэлзээтэй ойлгомжгүй мэдээллийг засварлаж мэдэгдэл хийлээ.
Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх тасгаас хялбаршуулсан журмын дагуу 250 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Энэ нь эрх зүйн чадамжтай нотлох баримт ирүүлээгүй байсан учраас дээрх дүгнэлтэд хүрчээ.
Тухайн шийтгэлийг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар прокурорын нэгдсэн бүртгэлд хянуулсан байна. Хяналтаас иргэн Ц.Баярцогтын гаргасан үйлдэл нь төрийн албан хаагчийн хууль ёсны үйл ажиллагааг эсэргүүцсэн, хэл амаар доромжилсон гэх зөрчил биш. Харин “олон нийтийн газар бусдыг өдөөн турхирч, танхайрсан зөрчил байна” хэмээн үзэж цагдаагийн байгууллагаас оногдуулсан мөнгөн шийтгэлийг хүчингүй болгох дүгнэлтийг өгчээ. Ингэснээр торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож дахин өөр шийтгэл оногдуулах санал гаргасан байна.
“Шүүх оролцогчийн гомдол гаргах эрхийн 14 хоног нь дуусах үед дахин хэрэг үүсгэж зөрчлийн тухай хуулийн 15.2.1.1-д зааснаар тухайн этгээдэд хуульд заасан хорих буюу баривчлах шийтгэлийг гаргахаар төлөвлөж байна” гэж Сүхбаатар дүүргийн зөрчил шалгах хяналтын прокурор Б.Цэцэгмаа мэдээллээ.