Монгол Улсын 30 дахь ЕРӨНХИЙ САЙДААР У.ХҮРЭЛСҮХ томилогдлоо

927

УИХ-ын гишүүд өнөөдөр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томиллоо. Хуралдаанд байсан 47 гишүүн 100 хувийн саналаар томиллоо.

Ийнхүү Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо.

Томилгооны дараа Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас, У.Хүрэлсүх Шадар сайдын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

У.Хүрэлсүхийн хэлснээр удахгүй байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй. Өөрөөр хэлбэл, яамдын тоог нэмэхгүй, хасахгүй гэсэн. Тиймээс дараах яамдад сайд нарын нэрс удахгүй тодорно.