Хонь – (3/21-4/19)
Хянуур байх өдөр. Идэвх санаачлага үр дүн муутай байна. Бүтмээр санагдсан зүйл бодит байдал дээр саад бэрхшээлтэй тулгарна. Элдэв явуулга, хэл аманд бүү оролц. Сэтгэл санаагаа түвшин байлгахад анхаар.
Үхэр – (4/20-5/20)
Хүсэл сонирхлоо хязгаарлаж, дураар авираа татах өдөр. Ялангуяа гэр бүлийн хүрээнд үүссэн аливаа асуудлыг харилцан буулт хийж шийдвэрлэхгүй бол хүнд байдалд орж болзошгүй. Таны хувьд чөлөөт байдал тань юу юунаас илүү чухал санагдана. Үдэш болоход сэтгэл санаа амирлаж, та илүү романтик болно.
Ихэр – (5/21-6/21)
Амьдралын дотоод утга учир, мөн чанарын хайгуулын өдөр. Оюунлаг ариусалд сайн. Та ялдам зөөлөн байж чадвал хүндрэлтэй асуудлыг бусдын хүчээр шийдвэрлэнэ. Нууц мэдлэг олж авахыг хүсвэл санаснаар болно.
Мэлхий – (6/22-7/22)
Хамтын ажиллагаа үр дүнтэй Чухал асуудлаар бусадтай санал солилцон, олон нийтийг хамарсан арга хэмжээг хамгын хүчин зүтгэлээр хийж явуул. Мэдээлэл туршлага солилцох, уулзалт зохион байгуулах, бусдыг урамшуулан дэмжихэд ээлтэй. Өнөөдөр эхэлсэн ажил амжилттай дуусна. Ажлаа солих, шинээр ажилд орох, замд гарахад сайн.
Арслан – (7/23-8/22)
Тайван байхыг хичээ. Ямар ч хүнд асуудал тулгарсан битгий бухимдаж сандар. Хов жив ярих, бусдын ятгалгад автах, бодлогогүй үйлдэл хийхээс болгоомжил. Гоо сайхан, эрүүл мэндээ анхаарч, биеэ арчилбал үр дүн сайтай.
Охин – (8/23-9/22)
Урьдны амьдрал, улирсан учрал, хуучны нөхөд гээд өнгөрсөнтэй холбоотой бүхэн сэргэх өдөр. Хуучин найз нөхөд, эсвэл амраг таныг хайж ирж магад. Зарим хүний амьдрапд нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал арай өөр хувилбараар давтагдаж болно.
Жинлүүр – (9/23-10/22)
Хүсэл сонирхлоо хязгаарлаж, дураар авираа татах өдөр. Ялангуяа гэр бүлийн хүрээнд үүссэн аливаа асуудлыг харилцан буулт хийж шийдвэрлэхгүй бол хүнд байдалд орж болзошгүй. Таны хувьд чөлөөт байдал тань юу юунаас илүү чухал санагдана. Үдэш болоход сэтгэл санаа амирлаж, та илүү романтик болно. Санхүүгийн асуудалд ухаалгаар хандахгүй бол дэмий зүйлд мөнгөө үрж болзошгүй.
Хилэнц – (10/23-11/21)
Үйл явдлууд шил шилээ даран, хурдтай өрнөнө. Ирээдүйтэй санал, ашигтай боломжууд гарах тул алдалгүй барьж аваарай. Мөнгө санхүүгийн томоохон ажиллагаа эрсдэлтэй байна. Тиймээс орлого зарлагаа төлөвлөсөн нь дээр. Ажил төрөлдөө өвөрмөц арга барилыг ашиглаад үзээрэй.
Нум – (11/22-12/21)
Найз нөхөд, гэр бүлийнхэн анхаарал халамж шаардана. Та ойр дотны хүмүүстээ санаа тавьж амжаагүй яваа бол сэтгэлийн бэлэг барьж баярлуулаарай. Гэртээ байж, орон гэрээ цэвэрлэн илүү тав тухтай болгох нь танд сэтгэлийн таашаал авчирна.
Матар – (12/22-1/19)
Өдрийг гэр бүлийн хүрээнд өнгөрөөвөл сайн. Орон гэрээ тохижуулах, өөрчлөх, цэвэрлэхэд санаа тавь. Чухал ажил хэрэг, уулзалт болзоог хойшлуулах нь зүйтэй. Ирээдүйгээ төлөвлөх нь тааруу үртэй.
Бумба – (1/20-2/18)
Мэдээлэл цуглуулах, нууцад нэвтрэх өдөр. Мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг хүсдэг хүнд сайхан боломж гарна. Харилцаа холбоо бүх талаар ашигтай. Үдээс хойш ажлаа дүгнэхэд тохиромжтой.
Загас – (2/19-3/20)
Сэтгэлийн ариуслын өдөр. Ямар ч нөхцөлд цэгцгүй замбараагүй байдлаас зайлсхий. Эхэлсэнээ дуусгалгүй орхих нь муу тул дуусгахыг хичээ. Аливаад хэмжээ хязгаартай, тэвчээртэй хандвал зохино. Түрэмгий авирлах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх тул цээрлэ.