Хулгайд алдагдсан машиныг Дархан-Уул аймгаас олжээ

282

“Энхжин” хотхоны VII байрны гаднаас “Лексус-570” машинаа хулгайд алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө гэмт этгээд үүрийн 05.50 цагийн үед хохирогчийн гэрт цонхоор нь орж,  гар утсыг нь хулгайлж гарахдаа машиных нь түлхүүрийг авч явжээ. Улмаар байрны гаднах зогсоолоос “99-11 УБГ” улсын дугаартай “Лексус-570” маркийн машиныг нь унаад явсныг цагдаа нар тогтоосон байна.

Хулгайд алдагдсан машиныг Дархан-Уул аймгаас олсон ч гэмт этгээдийг илрүүлж чадаагүй тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэв.