Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн элсэлт үргэлжилж байна

2378

Mонголын хүүхдийн урлан бүтээх төв хичээлийн шинэ жилийн элсэлт есдүгээр сарын 1-нд эхэлсэн. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл явагдана.

Уран зураг, уран сийлбэр, сүрлэн наамал, сийлбэр, уран хайчилбар, хүүхэлдэй, бэлэг дурсгал, арьс, шүрэн урлал, авто машин, онгоцны загвар зохион бүтээх зэрэг ангиудад 2-12 дугаар ангийнхан суралцах боломжтой.

Сурагчид ерөнхий боловсролын хичээлийнхээ хажуугаар бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой энэ сургалт долоо хоногт 3-4 удаа хичээллэх бөгөөд үнэ төлбөргүй юм байна.