Гүзээлзгэнэ
Амттай сайхан бүтээгдэхүүн идээд шүдээ цагаан болгох боломж байна гэхээр танд ямар сонсогдож байна. Гүзээлзгэнэ бол шүд цайруулах үйлчилгээтэй байгалийн бүтээгдэхүүн юм. Гүзээлзгэнэ шүдийг цайруулахаас гадна амны хөндийг сайтар цэвэрлэж өгдөг. Харин та ямар нэгэн жимс идсэний дараа фтортой шүдний оогоор шүдээ угааж заншаарай. Учир нь таны шүдэн дээр жимснээс тодорхой хэмжээний глюкоз тогтож үлдэн, шүдний пааланг гэмтээх сөрөг нөлөөтэй гэнэ.
Сод
Сод нь шүдийг цайруулж, бэхжүүлэх үйлчилгээтэй жинхэнэ ид шидтэй бүтээгдэхүүн. Содны уусмалыг ашиглан шүдээ сойздон угаа. Ингээд л таны шүд нүд гялбам гэрэлтэнэ дээ. Гэхдээ содтай уусмалаар шүдээ угааж буй тохиолдолд буйлаа хэт их үрж шархлуулж болохгүй. Дараа нь шүдэн дээрээ соданы ул мөр байхгүй болтол нь сайтар амаа зайл. Гэхдээ байнга сод хэрэглээд байж болохгүй шүү. Өдөр бүр сод хэрэглэвэл шүдний паалан нимгэрэх аюултай. Содыг шүдний оотойгоо хамт хэрэглэвэл илүү тохиромжтой. Халуун хоол цай идэж уух нь шүдийг хэт мэдрэмтгий болгодог ажээ.
Ус төрөгчийн хэт исэл
Ус төрөгчийн хэт ислийн уусмалаар шүдээ угааж болдог. Харин дараа нь бүлээн усаар амаа сайтар зайлах хэрэгтэй. Мөн уг уусмалыг хөвөн даавуунд шингээгээд шүдээ арч. Эхлээд шүдээ босоо чиглэлээр арчаад дараа нь хэвтээ урсгалаас арч. Ус төрөгчийн хэт исэл шүдийг хэт мэдрэмтгий болгож болох тул амаа сайтар зайлах хэрэгтэй. Гэхдээ үр дүн нь нэг долоо хоногийн дараагаас илт мэдрэгдэнэ. Ус төрөгчийн хэт ислээр шүдээ угааж буй тохиолдолд санамсаргүйгээр залгихаас болгоомжил.
Шатсан модны үнс
Бидний өвөг дээдэс ямар бүтээгдэхүүнээр шүдээ угаадаг байсан бол гэж та гайхаж байна уу. Орчин үеийн бидэн шиг фтортой оогоор шүдээ угаадаггүй байсан нь лавтай. Гэсэн ч тэд чулуу мэт хатуу, сувд шиг цагаан шүдтэй байсан гэхэд хилсдэхгүй. Харин тэдний цагаан шүдний нууц нь шатсан модны үнс ажээ. Үнсэнд калийн хүчил ихээр агуулагддаг учир шүдийг сайхан цагаан өнгөтэй болгодог байна. Тиймээс модны шатсан үнсийг шүдний оотойгоо холиод шүдээ угаагаарай. Шүдээ угааж байхдаа хэт чанга үрж болохгүй. Шүдний пааланд мөн л аюул учруулж болзошгүй ажээ. Гэхдээ өдөр бүр хэрэглэхээс татгалзаарай.