Н.Түвшинбаяр хүрэл медаль хүртлээ

1585

Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий үнэмлэхүй жинд олимпийн аварга, олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр  +100 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр “Миний хувьд олон жил дэлхийн аваргаас медаль авах гэж хүсч мөрөөдөж, оролцож байсан. Өмнө нь хоёр удаа тавдугаар байрт, нэг удаа долдугаар байрт орж байсан. Маш их хүсч байсан медалиа магадгүй сүүлчийн ДАШТ-ээсээ хүртлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.