Өнөөдөр манай улсын дөрвөн бөх барилдана

588

Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ Францын нийслэл Парис хотноо эхэлж байна. Монголын цагаар 16:00 цагт эмэгтэйчүүдийн 55кг, 58кг, 63кг, 75 кг жингийн барилдаанаар эхлэх юм.

Дэлхийн аваргын дэвжээнд зодоглох дөрвөн тамарчин жингээ үзүүлж, сугалаагаа татлаа.

55кг жинд Э.ДАВААЧИМЭГ: Залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга Украины Татьяна Киттэй оноолт таарчээ.

58 кг жинд А.БАТЦЭЦЭГ: Залуучуудын дэлхийн аварга ОУХМ цолтой тэрбээр эхний тойрогт Казахстаны Гульшахарат Талассоватай барилдана. Түүний хэсэгт Киргизстаны Айсулуу Тыныбекова, Тунисын Марва Амри, Японы Кацүки Сакагами гээд амаргүй өрсөлдөгчид багтжээ.

63 кг жинд П.ОРХОН: ОУХМ цолтой тэрбээр Энэтхэгийн Шилпи Шерантай хамгийн эхнийхээ барилдааныг хийнэ. Түүнийг ялбал Швед, БНСУ-ын бөхчүүдийг ялсантай барилдахаар сугалаа татжээ.

75кг жинд Г.УРТНАСАН: ОУХМ түүнийг эхний тойрогт нь эзэн орны тамирчин Чарлин Мэдисон Домингестэй хүлээж байна. Г.Уртнасангийн  хэсэгт ДАШТ-ий медальт, Украины Екатерина Бурмистрова, ОХУ-ын Алена Перепелкина гэх мэт дэлхийн шилдэг тамирчинд байна.