С.Батцэцэгийг эх орондоо ирэхээр нь Хөдөлмөрийн баатар цол олгоно

342

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон юм.

Албаныхнаас тодруулахад С.Батцэцэг одоогоор гадаадад бэлтгэл хийж байгаа бөгөөд, эх орондоо ирмэгц нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг гардуулан өгөх юм байна.

Чөлөөт бөхийн тамирчин Соронзонболдын Батцэцэгийг 2010 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнаж байсан бөгөөд тэрбээр,

  • Ази тивийн залуучуудын аваргын алт,
  • Дэлхийн оюутан залуусын Универсиад наадмын алт,
  • Ази тивийн аваргын алт,
  • Дэлхийн аваргын хошой алт,
  • Дэлхийн аваргын мөнгө,
  • Олимпийн наадмын хүрэл медальт Монгол түмний бахархал болсон тамирчин юм.