Хэдэн сарын турш цуурхал, таамаг яригдсаны эцэст Самсунг компани өөрийн Galaxy Note 8 ухаалаг гар утасны албан ёсоор танилцуулах өдрийг зарлалаа.
Шинэ гар утсыг наймдугаар сарын 23-нд Нью Йорк хотноо танилцуулна.
Үүний өмнөх Note 7 загвар нь техникийн алдаанаас болоод бүтэлгүйтсэн. Тиймээс Note 8-ын чанар, үзүүлэлт ямар байхыг дэлхий нийтээр ажиглаж байгаа юм.
Наймдугаар сарын 23-ны 11:00 цагт эхлэх танилцуулах арга хэмжээний урилгыг хэвлэл мэдээллийнхэнд өчигдөр тараажээ.