Чихэр, сода болон буруу угаалтаас болж шүд эвдэрдэг талаар та сонссон байх. Үүнээс гадна дараах 5 зүйлийг байнга хийснээр шүд ноцтой гэмтэх аюултай. Эдгээр 5 зүйлийг зассанаар эрүүл цагаан шүдтэй болоход нэг алхам ойртох болно.
Эм бэлдмэл
Алерги, ходоод, ханиад, толгой өвдөлтийн гээд маш олон эмийг бид байнга хэрэглэдэг. Гэтэл тэдгээр эмнүүд таны шүдийг сүйтгэх шалтгаан болж болзошгүй. Учир нь эм уух үед таны амны хөндий дахь шүлсийг бууруулдгаас болж хүчиллэг байдал ихсэн шүдийг гэмтээдэг. Үүний баталгааг АНУ-ын Шүдний Хүрээлэнгээс гаргасан байна. Таны аманд шүлс хангалтгүй байх нь шүдийг чинь гэмтээх хамгийн том шалтгаан болдгийг мөн санах хэрэгтэй. Зарим залуучуудын хувьд шүлсээ хаях зуршилтай болсон байдаг. Тэгэхээр шүлс таныг цагаан эрүүл шүдтэй байлгах ганц түлхүүр болж таарлаа.
Хэрхэн засах: Шүлсний ялгарал буурсан бол бохь, зажлууртай чихэр идэх зэргийг хэрэглэж шүлсний ялгарлыг хэвийн хэмжээнд хүргэх хэрэгтэй. Бас шаардлагагүй бол шүлсээ бага хаях хэрэгтэй.
Хэт их дасгал сургуулилт
Дасгал сургуулилтыг байнга урт хугацаагаар хэтрүүлэн хийх нь таны шүдийг муутгах шалтгаан болдог. Учир нь дасгал хийж байхад шүлсний ялгарал багассанаас аман дотор үлдсэн хоолны үлдэгдэл болон, хүчиллэг орчин нэмэгдэж таны шүдийг гэмтээж эхэлдэг. Мөн спортоор хичээллэж байхдаа чихэрлэг болон бусад хольцтой шингэн уух нь тухайн орчинг бүр бадрааж шүдний бат бөх байдлыг бууруулах шалтгаан болдог.
Хэрхэн засах: Дасгал хийхээсээ өмнө шүдээ угааж байх. Дасгалын үед чихэрлэг уух зүйл хэрэглэсэн бол амаа зайлах хэрэгтэй.
Цээж хорсох
Цээж хорсох нь ходоодны хүчиллэг ихэдсэнээс болж үүсдэг. Үүнийг хурдан засахгүй бол шүдийг гэмтээдэг. Учир нь хоол боловсруулалтын хүчиллэг орчин нь шүдэнд хүрдэг. Энэ хүчиллэг нь яг л кола, сода, спорт ундаа шиг нөлөөллийг шүдэнд үзүүлдэг.
Хэрхэн засах: Цээж хорсолтын эсрэг бэлдмэл хэрэглэх эсвэл уламжлалт аргуудаас хэрэглэж аль болох түргэн үүнийг зогсоох хэрэгтэй.
Хүнд зүйл өргөх
Шүдний хэт хүчтэй зуулт нь шүдэнд цууралт өгөх нэг шалтгаан болдог. Мөн цусны даралт ихэссэнээс шүдний цууралтыг нэмэгдүүлдэг.
Хэрхэн засах: Байнга хүнд зүйл өргөх шаардлага гардаг бол шүдний хамгаалалтыг танд санал болгоё.
Хоол идсэний дараа шүдээ угаах
Хүчиллэг хоол идэх, жимс-шүүс, улаан дарс, кола зэргийг уучихаад шүдээ угаах нь таны шүдний пааланг гэмтээдэг. Хоол хүнс идсэний дараа шүдээ байнга угааж занших нь таны шүдийг шарлуулж, цооролттой болгох үндэс болно.
Хэрхэн засах: Дээрх зүйлсийг хэрэглээд шүдээ зүгээр л усаар зайлчих. Хэрэв шүдээ угаамаар байгаа бол 40 минутын дараагаас угаах хэрэгтэй. Бусад хамгаалалтыг таны шүлс хийх болно.