“Monalun” брэнд бие даасан загварын шоугаа долоодугаар сарын 5-нд Чойжин ламын сүм музейд зохион байгуулахаар болжээ. “Tоргоны Зам 2017” хэмээх тус шоуны хүрээнд дизайнер Б.Номунгэрэлийн өвөрмөц шийдэлтэй, өрнө дорнын аястай шинэ загварууд Чойжин ламын сүм музейн нууцлаг орчинтой төгс уусаж, үзэгчдийг өөр ертөнцөд аваачна хэмээн зохион байгуулагчид амласан байна. Мөн загварын шоуны тайзнаа бидний өмнө нь танилцуулж байсан өд ба хатгамлаар баялаг “Нүүдлийн тогоруу” капсул цуглуулга бүрэн хэмжээгээрээ гарах бөгөөд дизайнерын тод өнгийн аксесуарын тусламжтайгаар бүрдүүлсэн стилистик аргачлалууд үзэгчдийн хүртээл болох аж.