Монгол Улсын баруун хязгаар Ховд нутгийн Засаг даргын тамгын газар санаачлага гаргаж БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран “Улсын бий биелгээний анхдугаар наадам-2017” соёл, урлагийн цогц ажлыг ирэх долдугаар сарын эхний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Тус наадмын зохион байгуулах хороо бий биелгээ бүжгийн үүсэл хөгжил, төрөл, уламжлуулах арга барил, сургалт, бүжиг “нот”-олсон эх сурвалжийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлж тайлбарлах зорилгоор “Баруун Монголын бий биелгээ” Эрдэм шинжилгээний бага хурлыг зарласан байна.