К.Номинжин ”Авьяаслаг монголчууд”-ын оролцогч Д.Номинжинд хичээл заана

2322

11761_28

Дуучин К.Номинжин “Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч Д.Номинжинд хичээл санал болгов. Тодруулбал, тэрбээр “Хүүе, санаандгүй байж байгаад Номинжин гэдэг зургаан настай үглэгч охиныг олж харлаа. Нэр нэгтэй юм байна, их хөөрхөн санагдлаа. Хоолойны хичээл санал болгож байна. Ээж, аав нь хүсвэл холбогдоорой. Миний 13 настайгаасаа хойш хамтарч ажиллаж байгаа Roger Love багш маань Eminem-ийн хоолойны багш юм. Углэдэг хүн ч гэсэн хоолойны дасгал уншдаг байх хэрэгтэй. Хоолой бол маш нарийн зэмсэг юм шүү миний дүү. Манай Монголын авьяастнууд мандтугай” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.