Эрдэнэтийнхэн Х.Баттулга, Ц.Элбэгдорж, “сахал” Д.Эрдэнэбилэг нарт эсэргүүцэл илэрхийлжээ

957

Зургадугаар сарын 16-ны Бямба гараг буюу өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын Эрдэнэт хотод хийх сонгуулийн сурталчилгааны уулзалтын үеэр Эрдэнэт үйлдвэрийн ажилчид тэргүүтэй хотын иргэд төрийн өмчийн хулгайгаа зогсоох шаардлага тавьж  жагсаал хийжээ.
Сонгогчид “Эх оронч хүн эх орноосоо хулгай хийдэггүй”, “УИХ-ын шийдвэрт хандсан шүүхийн хуйвалдаанаа зогсоо”, “Төр бизнесийн үхлийн гурвалжин Женко, Сахал Эрдэнбилэг, Элбэгдорж”  гэх мэт эсэргүүцлийн уриатай самбар барьсан байжээ.
Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах давуу эрхээс хууль бусаар татгалзаж, Худалдаа Хөгжлийн Банкинд шилжүүлсэн шийдвэрийг цуцалж, улсад худалдан авах тухай УИХ-ын тогтоол 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр  батлагдсан. Энэ тогтоол батлагдсанаас хойш 4 сарын хугацаа өнгөрч байгаа атал  ХХБ болон “Монголын Зэс” корпорацийн зүгээс УИХ-ын шийдвэрийг хянах эрхгүй Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлээд байгаа аж.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн шүүгч нь  2009-2011 онд Худалдаа хөгжлийн банкинд Хуулийн газрын захирлаар ажиллаж байгаад 2013 онд Улсын Дээд шүүхийн шүүгч болж гэнэт дэвшсэн Мишигийн Батсуурь агаад Х.Баттулга, түүний эртний найз Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар төрийн эрх мэдэл, шүүх прокурор дахь нөлөөллөөрөө дамжуулан УИХ-ын тогтоолыг цуцалж, Эрдэнэт үйлдвэр, 50 гаруй өнгөт металл, уул уурхайн лиценз эзэмшдэг Монголросцветмет нэгдлийн 49 хувийг хууль бусаар авсан луйвраа торгоож үлдэхээр улайрч байгаа дүр зураг үүсээд байна.
Х.Баттулгын сонгуулийн сурталчилгаанд Ц.Элбэгдоржийн “утсан хүүхэлдэй”-нүүд болох Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэболд нар ажиллаж,  Херо Энтэртэйнмант тэргүүтэй Х.Баттулгын хэвлэл мэдээллийн хэрэгсэл Худалдаа хөгжлийн банкийг өмөөрөх агуулга бүхий олон нийтийг турхирах агуулга бүтээж, цацах зэргээр ард түмний тархийг угаах ажил улам эрчимжих хандлагатай байна.  Ц.Элбэгдорж Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нар төрийн дээд албан тушаал, шүүх эрх мэдэл дэх нөлөөгөө Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгох замаар сольж, Эрдэнэт үйлдвэр төдийгүй Дархан төмөрлөг, Хөтөл цемент, Төмөртэйн ордын төмөр зам зэрэг төрийн өмч шамшигдуулан хувьчилж авсан хэргээ халхавчилж үлдэх  улстөр хийж байгаа явдалд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, иргэд эсэргүүцлээ илэрхийлж  байгаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг бид цаашид сурвалжлан хүргэх болно.