Хонь – (3/21-4/19)
Эхлэл шинэчлэлийн өдөр. Аливааг үндсээр нь өөрчлөх, шинээр эхлүүлэхэд ээлтэй. Ажил албаны хүрээнд зарим нэг өөрчлөлт гарч, хамт ажиллагсдаас халагдах, солигдох магадлалтай. Та зарим нэг зүйлийн талаар төөрөлдөж явснаа мэдэрнэ. Санхүүгийн байдал сайжирна.
Үхэр – (4/20-5/20)
Зөн хурцдан, оюуны чадавхи нэмэгдэнэ. Ажигч гярхай байж чадвал олон зүйлийн учрыг олно. Гэхдээ дэмий зүйлд хошуу дүрэхийн хэрэггүй. Ирээдүйн ажил амьдралаа төлөвлөх, өнгөрснийг цэгнэж дүгнэх, бүгдийг шинэлэг өнцгөөс харахыг шаардаж байна. Аян замд гарахад сайн.
Ихэр – (5/21-6/21)
Үйл явдлууд дараалан хурдтай өрнөнө. Ирээдүйтэй санал, ашигтай боломжууд гарах тул алдалгүй барьж аваарай. Мөнгө санхүүгийн томоохон ажиллагаа эрсдэлтэй байна. Тиймээс орлого зарлагаа төлөвлөсөн нь дээр. Ажил төрөлдеө өвөрмөц арга барилыг ашиглаад үзээрэй.
Мэлхий – (6/22-7/22)
Шинээр ажил үйлс эхлүүлэх, чухал ажил төлөвлөхөд сайнгүй. Тиймээс өдөр тутмын ажилдаа шамдсан нь өгөөжтэй байна. Хуучны танил тантай таарах буюу холбогдож өнгөрсөн дурсамжийг сэргээнэ. Янаг амрагийн харьцаанд үл ойлголцол гарах магадлалтай. Харьцаагаа таслахыг хүсээгүй л бол хүлээцтэй байгаарай.
Арслан – (7/23-8/22)
Шинэлэг бүхэн дээд хүчний дэмжлэгийг хүлээнэ. Эргэлзэж тээнэгэлзэлгүй шинэ ажлаа эхэлбэл, хэрвээ та санаачлагатай, тууштай байж чадвал бүх юм санаснаар бүтнэ. Холын аянд гарах, албан томилолтоор явахад ашигтай. Эргэлзээ, ганцаардлаас зайлсхий.
Охин – (8/23-9/22)
Нэгэн хэвийн уйтгартай ажил таны урам зоригийг мохоох тул тийм ажлаас зайлсхий. Романтик болзоонд явахад тохиромжтой. Хайртай хүн тань ямар нэгэн шалтгаанаар танаас хол оршиж байгаа бол түүнтэйгээ харилцаж, сэтгэлээ илэрхийлэх арга замыг эрэлхийл. Үдшийг гэр бүлийн хүрээнд өнгөрөө.
Жинлүүр – (9/23-10/22)
Ухаарлын өдөр. Аливаад тайван хүлээцтэй хандсан хүн хожно. Учир нь таны бодол санаа үйлдэл болгон хожмын ажил амьдралыг тань тодорхойлно. Тиймээс хийж байгаа бүхнээ ухамсарлаж хандаарай. Хууртаж мэхлэгдэх, далд айдаст автах магадлалтай. Шинэ эд зүйл худалдаж авах, наймаа хийхэд сайн өдөр.
Хилэнц – (10/23-11/21)
Харьцаа холбоогоо өргөжүүлэх, туршлага солилцох, мэдээлэл авахад сайн. Олон нийтэд хандсан үг хэлэх, уриалга гаргах, олныг хамарсан арга хэмжээ, цуглаан зохион байгуулахад сайн. Сурч боловсрох, мэдээллийн баяжуулалт хийх нь үр дүнтэй. Баяртай үйл явдал тохионо.
Нум – (11/22-12/21)
Танд элдэв сонин санаа, хүсэл төрнө. Хэрвээта хэвшил болсон хоол хүнсээ өөрчилж солихыг хүсвэл болохгүй гэх зүйлгүй. Мөнгө санхүүгийн асуудалд хянуур ханд. Бусдаас мөнгө зээлдэх нь таагүй үр дагавартай. Өөр арга замыг хайж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломж танд байна.
Матар – (12/22-1/19)
Бясалгал ариусал, ухаарлын өдөр. Гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьж, биеэ арчилбал үр дүнтэй. Эрүүл агаарт гарах, биеийн хүчний хөдөлмөр хийх, газар шороотойгоо харьцах нь таны сэтгэл зүй, бие махбодод сайн. Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл түвшин бай.
Бумба – (1/20-2/18)
Оюуны хөдөлмөр үр ашигтай байна. Сэтгэл санаагаатоггвортой байлгаж, сайн сайхан зүйлийг төсөөл. Сайн таньж мэдэхгүй хүн бэлэг өгвөл авахаас татгалзаарай. Хайр дурлалдаа итгэл алдарсан бол асуудлаа шийдэхэд нэн тохиромжтой.
Загас – (2/19-3/20)
Ямар ч ажилд тууштай байвал амжилтанд хүрнэ. Хэт их унтвал бие сулбайна. Аян замд гарах, бичиг баримтанд гарын үсэг зурах, эрдэм номд шамдан суралцахад ээлтэй. Дотоод мөн чанарын тусгалыг орчноосоо харна.