Л.Чинбат Цэцэрлэгт хүрээлэнд өөрийнхөө хөрөнгөөр тоглоомын талбай барих санаачилга гаргав

628

‘Гацуурт’ ХХК-ийн захирал Л.Чинбат Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өөрийнхөө хөрөнгөөр тоглоомын талбай барих санаачилга гаргажээ. Энэ талаар тэрбээр өөрийнхөө цахим хуудсанд, ‘Сүүлийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг худалдааны төв болгосон байна гэдэг шүүмжлэл цөөнгүй үзэгдлээ. Үүнтэй холбогдуулаад нэгэн санаачилга дэвшүүлж байна. Надад зөвшөөрөл өгөөч хотын дарга аа! Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишгийн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж, нийт нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглох хүүхэд өсч том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна’ хэмээн бичжээ.