Яармагийн шинэ гүүр барих ажил явагдаж байна

448

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүр засварлах ажлын явцтай нийслэлийн газрын алба, автозам хөгжлийн газар болон холбогдох албаны төлөөллүүд танилцлаа.

Эдийн засгийн хямралтай цаг үед худалдан авалтуудыг Монгол компаниудаас авах, тэднийг татан оруулах үүргийг Хятадын гүйцэтгэгч компанид өгсөн байна.

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”-ийн хүрээнд ХУД-ийн 2,3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.36 км урттай, 20.5 м өргөнтэй, нийт 0.738 га талбайг хамруулсан гүүрэн байгууламжийн өргөтгөл, шинэчлэлт хийгдэхээр 2017 оны  төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлээс газар чөлөөлөлтийн ажлыг хийж байгаа аж.