Дуучин Жон Леженд амьдралдаа алдсан хүмүүст туслах ‘Unlocked Futures’ буюу ‘Цоожийг нь тайлсан ирээдүй’ санг байгуулсан байна. Тус сан шоронгоос суллагдсан залууст сургуульд суралцах боломжийг нээж өгөх болон ажил олоход нь туслах зорилготой гэнэ. ‘Жирийн хүмүүст ажил олдоход хүнд байхад, шоронгоос дөнгөж суллагдсан хүмүүст ажил олдох магадлал бүр бага нь ойлгомжтой шүү дээ. Тэдэнд ажил олгогчид итгэдэггүй юм. Ганц гарц нь, ийм хүмүүс өөрсдөө бизнес эрхлэж, амжилт олсон нэгэн бусдадаа тусалж, ажил олж өгөхөд оршино гэж бодож байна. Тийм ч учраас бид Банк оф Америкатай хамтран ийм бизнесмэнүүдэд туслахыг хүсч байгаа юм’ хэмээн тэрбээр ярьжээ.
Эх сурвалж: www.info.mn