Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо намуудаас бүртгүүлсэн нэр дэвшигч нарыг 2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд бүртгэх эсэх асуудлаар хуралдаж шийдвэрээ гаргалаа.
СЕХ Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг бүртгэсэн байна. Харин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг хэд хэдэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.