Өнөөдөр болох үйл явдлууд

361

09.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд 10 дугаар цэцэрлэгийн гадаа хүүхдүүдтэйгээ жагсаал зохион байгуулна. Утас: 86091847

09.00 цагт Ашигт малтмал, газрын тосны газрын байрны гадаа Шаамар сумын нутаг дэвсгэрт 21 мянга га талбайд ашигт малтмалын лиценз олгох болсныг эсэргүүцэж тус сумын ТББ-ууд цуглаан зохион байгуулна.

09.30 цагт Туушин зочид буудалд Монгол, Вьетнамын бизнес форум болно.

10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт И-баримт хэвлэх кассын машин, ПОС төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа болно.

10.00 цагт Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд “Газар өмчлөл ба Гэр хорооллын хөгжил” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт НҮБ-ын байранд НҮБ-ын Ази, Номхон далайн бүийн эдийн засаг, нийгмийн комиссын 2017 оны тайланг танилцуулна.

10.00 цагт “Tedy” төвд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс “сэтгэлд нийцсэн сувилахуйн үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Утас: 9908-0259

11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт оюутан, сурагчдын төгсөлт, хонхны баяр болохтой холбогдуулан зохион байгуулж буй “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээний явцын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт СЕХ-ны байранд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан талаарх мэдээллийг танилцуулна.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Ерөнхийлөгчийг огцруулах суулт үйл явцын талаар Г.Уянга мэдээлэл хийнэ

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт Төрийн ордны Их танхимд “Монгол Улсын Гамшгийн Эрсдэлийн Удирдлагын Тогтолцооны Шинэчлэл” бодлогын хэлэлцүүлэг болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Зорчигч тээврийн нэгтгэлд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар жолооч, ажилчид мэдээлэл хийнэ.

11.30 цагт Хаппи веритас оношилгооны төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.