”Люмино”-гийн Бажи улс төрд хүч үзнэ

996

knkh04iane7ejvia7bq07k85u_500x500

Тэгвэл “Люмино” хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг улс төрд хүч үзэхээр шийджээ. Тодруулбал, тэрбээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр шийджээ. Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль ирэх аравдугаар сарын 19-нд болно. Тэгвэл Бажи Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооноос нэр дэвшихээр болсноо дуулгасан юм.
Тэрбээр  “Би өөрийгөө сорьж үзэхээр шийдлээ. Өнөөдөр болж бүтэж байгаа зүйл энэ улсад маань цөөхөн байна. Залуу хүний хувьд залуучуудынхаа дуу хоолой нь болж, болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг шүүмжилж, болж бүтэж байгаа зүйлсийг нь дэмжих нь нийгмийн идэвхтэй залуус бидний үүрэг билээ. Иймд одоо болох гэж байгаа сонгуульд өсөж төрсөн мөн хүмүүжсэн  18-р хорооноос нэр дэвшихээр боллоо” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Эх сурвалж http://www.info.mn