09.00 цагт “Пума империал” зочид буудалд Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх 482 “Хамтарсан баг”-т мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт болно.
10.00 цагт Хагас жил тутамд гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулах аргаа хэмжээ Дэлхийн Банкинд болно.
10.00 цагт НЗДТГ-т ХААИС болон НЗДТГ хамтран “Та сүүгээ уусан уу” уулзалт зохион байгуулна.
11.00 цагт Туушин зочид буудалд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын анхны тайлан”-г танилцуулна.
11.00 цагт ЭМЯ-нд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээлэл хийнэ.
11.30 цагт Спортын төв ордонд Шинэ Зеланд улсад болох мастеруудын дэлхийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно.
15.00 цагт Сонгуулийн Ерөнхий Хороонд тус хороо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.
Төрийн ордонд
УИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
10.00 цагт УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “В” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо, Үндэсний статистикийн хорооноос Зөвлөлдөх санал асуулгын түүвэр судалгааны талаар мэдээлэл хийнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт “Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос ТЕГ-т албан шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэнгийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.