Хайртай хүн тань утгагүй уурлаж, таагүй зан гаргасан ч хүлээцтэй, ухаалаг байгаарай

1068

ХОНЬ – (3/21-4/19)
Чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй өдөр. Тайван байхыг хичээ, учир нь биеийн эсэргүүцэл сул байна. Шинээр ажил эхлэхэд таагүй авч ирээдүйн ажлаа төлөвлөхөд таатай. Хэн нэгний ятгалгад автан алдахаас сэрэмжил.

ҮХЭР – (4/20-5/20)
Аливааг хүчээр гүйцэлдүүлэхэд таагүй өдөр. Их хичээл зүтгэл шаардсан ажлыг хийхээр төлөвлөх хэрэггүй. Өдөр тутмын, дадсан сурсан ажилдаа шамдаж, үйл явдлын упсгалыг дагах нь зөв. Эмчилгээ хийлгэх, гоо сайхандаа анхаарахад сайн. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, бусдад мөнгө зээлдүүлэхээс зайлсхий.

ИХЭР – (5/21-6/21)
Амаргүй өдөр. Ажил албаны хүрээнд гэнэтийн ярвигтай асуудал гарна. Хүлээцтэй хандаж, хамтын хүчээр шийдвэрлэх нь таны нэр хүндийг өсгөнө. Өнөөдөр эхэлсэн ажлыг заавал дуусга. Янаг амрагийн харьцаанд гэнэтийн зөрчил гарч болзошгүй. Хайртай хүн тань утгагүй уурлаж, таагүй зан гаргасан ч хүлээцтэй, ухаалаг байгаарай.

МЭЛХИЙ – (6/22-7/22)
Чухал асуудлыг шийдвэрлэхэд таагүй өдөр. Тайван байхыг хичээ, учир нь биеийн эсэргүүцэл сул байна. Щинээр ажил эхлэхэд таагүй авч ирээдүйн ажлаа төлөвлөхөд таатай. Хэн нэгний ятгалгад автан алдахаас сэрэмжил.

АРСЛАН – (7/23-8/22)
Өдрийн эхний хагас чөлөөтэй бодож сэтгэх, уран зөгнөл төсөөлөлд автахад ээлтэй. Харин аливаа чухал ажил хэргийг үдээс хойш барьж авбал амжилттай хэрэгжинэ. Хамт ажиллагсад болон удирдлагадаа юу чадахаа харуулаарай. Эрүүл мэнддээ анхаарвал үр дүн сайтай байна.

ОХИН – (8/23-9/22)
Амаргүй өдөр. Ажил албаны хүрээнд гэнэтийн ярвигтай асуудал гарна. Хүлээцтэй хандаж, хамтын хүчээр шийдвэрлэх нь таны нэр хүндийг өсгөнө. Өнөөдөр эхэлсэн ажлыг заавал дуусга. Янаг амрагийн харьцаанд гэнэтийн зөрчил гарч болзошгүй. Хайртай хүн тань утгагүй уурлаж, таагүй зан гаргасан ч хүлээцтэй, ухаалаг байгаарай.

ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Шударга ёс, эв эеийг эрхэмлэх өдөр. Аз сорих, шинээр ажил төрөл эхлэх, аян замд гарахад таагүй. Өр төлбөрөө барагдуулах, бусдад чин сэтгэлээсээ туслах, засвар үйлчилгээний ажил эхэлбэл үр ашигтай. Худал ярих, уурлаж бухимдах, худал амлалт өгөх нь муу.

ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Шинэ содон санаа төрнө. Та түүнийг аль болох хурдан хэрэгжүүлж хийхийг хүснэ. Өөрийн бүтээлч нөөцийг нээн илэрхийлэхэд тохиромжтой. Өдрийн энергийн нөлөөгөөр илүү дайчин болж, аз сорихоос ч хулчийхгүй. Ажил албандаа амбийцтай хандана. Гэхдээ амбийц, романтик хүсэл мөрөөдөл өөрөө аяндаа биелчихдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Бусдад үнэлүүлэхийн тулд мөнгө зарцуулна.

НУМ – (11/22-12/21)
Идэвхи санаачлагатай байх өдөр. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эрүүлжүүлэх клубт эхлэн явах, холын замд гарахад сайн. Мэдээлэл туршлага солилцвол үр ашигтай. Сарны нөлөө ихэсч, биднээс ууч энэрэнгүй, өгөөмөр өршөөнгүй байхыг шаардана. Бусдад урам хайрла.

МАТАР – (12/22-1/19)
Хүчин зүтгэл шаардах том ажлыг төлөвлөх хэрэггүй. Сэтгэл санаа хямрах, уурлаж бухимдах, хэрүүл маргаан дэгдээх нь муу нөлөөтэй. Гоо сайхны болон эрүүлжүүлэх арга засал үр дүнтэй. Энэрэнгүй, өглөгч өгөөмөр байвал танд ашигтай. Галтай хянуур харьцаарай.

БУМБА – (1/20-2/18)
Ачаалал ихтэй өдөр. Ажил мэргэжлийн хүрээнд ойлгомжгүй зүйл гарч магад. Сэтгэл түгших, хямрах тул түвшин байхыг хичээ. Аливааг хийж эхлэхийн өмнө алдаа оноогоо сайтар нягтал. Бусдыг уучлах, гэм буруугаа наманчлах, эв эеийг хичээх, ойлголцоход сайн.

ЗАГАС – (2/19-3/20)
Санхүүгийн асуудлаа шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуулахад сайн. Шударга ёсыг эрхэмлэн, зүтгэлтэй ажиллавал амжилтанд хүрнэ. Уран бүтээл туурвигчид, дархчууд, зураач нар, зохиолч яруу найрагч нарт уран бүтээлийн онгод ирж, ихийг туурвина. Шинэ мэргэжил эзэмших, суралцахад ээлтэй.