Казахстаны үндэсний агаарын тээврийн компани 2017-2020 онд хэд хэдэн шинэ чиглэлд нислэгээ эхлэхээр болсныг тус улсын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн Яамны сайд Жэнис Кассымбек өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Сайдын мэдээлснээр Air Astana компани Казахстаны нийслэл Астана хотоос Монгол улсын нийслэл Улаанбаатарын чиглэлд үйлдэх шууд нислэгээ 2017 оны зургаадугаар сараас эхлэхээр болсон байна. Үүнээс гадна 2019 онд Сингапур, Токио руу, 2020 онд Шанхай, Нью-Йорк руу нислэгээ эхлэхээр болжээ.
Мөн Air Astana компани зарим чиглэлийнхээ нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн тухай сайд мэдээлсэн байна. Европоос Казахстаныг чиглэх гадны авиа компаниудын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд энэ онд EXPO 2017 олон улсын үзэсгэлэн зохион байгуулах болсноо Кассымбек сайд мөн мэдээлжээ.
Эх сурвалж: Inform.KZ