Өнөөдөр алс хэтээ төлөвлөх, ирээдүйгээ эрэгцүүлэн бодоход тохиромжтой өдөр

678

ХОНЬ – (3/21-4/19)
Энэ өдөр аз сорьсон үйлдэл ч амжилтанд хүрнэ. Идэвхитэй, золбоолог хүн ихээхэн амжилт олно. Мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгө өсгөх алхам хийх, шинэ эд зүйл худалдан авах зэрэгт сайн болохоор зоригтой, итгэлтэй алхам хийхээс бүү ухар.
ҮХЭР – (4/20-5/20)
Амаргүй өдөр. Ажил албаны хүрээнд гэнэтийн ярвигтай асуудал гарна. Хүлээцтэй хандаж, хамтын хүчээр шийдвэрлэх нь таны нэр хүндийг өсгөнө. Өнөөдөр эхэлсэн ажлыг заавал дуусга. Янаг амраТийн харьцаанд гэнэтийн зөрчил гарч болзошгүй. Хайртай хүн тань утгагүй уурлаж, таагүй зан гаргасан ч хүлээцтэй, ухаалаг байгаарай.
ИХЭР – (5/21-6/21)
Аливааг хүчээр гүйцэлдүүлэхэд таагүй өдөр. Их хичээл зүтгэл шаардсан ажлыг хийхээр төлөвлөх хэрэггүй. Өдөр тутмын, дадсан сурсан ажилдаа шамдаж үйл явдлын урсгалыг дагах нь зөв. Эмчилгээ хийлгэх, гоо сайхандаа анхаарахад сайн. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, бусдад мөнгө зээлдүүлэхээс зайлсхий.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Танд элдэв сонин санаа, хүсэл төрнө. Хэрвээ та хэвшил болсон хоол хүнсээ өөрчилж солихыг хүсвэл болохгүй гэх зүйлгүй. Мөнгө санхүүгийн асуудалд хянуур ханд. Бусдаас мөнгө зээлдэх нь таагүй үр дагавартай. Өөр арга замыг хайж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх боломж танд байна.
АРСЛАН – (7/23-8/22)
Ачаалал ихтэй байна. Хийж амжуулах зүйлс ар араасаа ундарна. Тиймээс найз нөхөдтэйгээ уулзах нь нэг төрлийн амралт болно. Харин өөрийн төлөвлөгөөгөө хамгийн итгэлтэй найздаа л ярьж болно шүү. Сайн мэдэхгүй хүмүүсээс тус дэмжлэг эрэлгүй, та өөртөө л илүү итгэ.
ОХИН – (8/23-9/22)
Шинэ содон санаа төрнө. Та түүнийг аль болох хурдан хэрэгжүүлж хийхийг хүснэ. Бүтээлч нөөцөө нээн илэрхийлэхэд тохиромжтой. Өдрийн энергийн нөлөөгөөр илүү дайчин болж, аз сорихоос ч хулчийхгүй. Ажил албандаа амбийцтай хандана. Гэхдээ амбийц, романтик хүсэл мөрөөдөл өөрөө аяндаа биелчихдэггүй гэдгийг санах хэрэгтэй. Бусдад үнэлүүлэхийн тулд мөнгө зарцуулна.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Энэ өдөр эрүүл мэндээ ч, нэр хүндээ ч анхаарах шаардлагатай. Бусад хүн таныг хэрхэн үнэлж цэгнэх нь чухал тул ухаалаг, хянуур байхыг хичээгээрэй. Хайртай хүнтэйгээ харьцахдаа тэсвэр тэвчээртэй байгаарай. Нөхцөл байдал таагүй болж, та өөрийн хүч чадалд итгэлгүй болно. Та ямар нэгэн таагүй үйл явдлыг нэхэн санах бололтой. Сэтгэл санаагаа түвшин байлга.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Ажигч гярхай, хянуур байх өдөр. Оюуны ачаалал ихэдвэл толгой өвдөх магадлалтай. Сурган хүмүүжүүлэгч багш нар үр бүтээлтэй ажиллана. Бусдаас суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх арга туршлагаа хуваалцах, хамтран ажиллахад тохиромжтой.
НУМ – (11/22-12/21)
Чухал шийдвэр гаргах, холын аянд гарахад тохиромжтой өдөр. Шинэ хүмүүстэй танилцаж этгэл санаагаа сэргээх нь танд ашигтай тул найз нөхөдтэйгээ хамт бай. Ганцаардах, гуньж гутрахад таагүй нөлөөтэйг анхаар.
МАТАР – (12/22-1/19)
Шинэ харилцаа тогтоох, санхүүгийн ажиллагаа явуулах, аян замд гарахад сайн өдөр. Худалдаа арилжаа хийхэд, байшин барилгын суурь тавих, барилгын засварын ажил хийхэд ээлтэй. Өгөөмөр, өглөгч байхыг хичээ.
БУМБА – (1/20-2/18)
Аливаа ажил бүтэмжтэй. Санаачлагатай хүмүүс амжилтад хүрнэ. Шинэ санал бусдын дэмжлэгийг хүлээнэ. Шинэ юм сурах, шинэ мэргэжил мэргэшил эзэмших нь хожим ашигтай. Санхүүгийн байдал сайжирна.
ЗАГАС – (2/19-3/20)
Өнөөдөр алс хэтээ төлөвлөх, ирээдүйгээ эрэгцүүлэн бодоход тохиромжтой өдөр. Зарим хүн шинэ хүрээнд орж, харилцаа холбоогоо өөрчлөхийг эрмэлзэнэ. Энэ нь ямар нэгэн нууц нийгэмлэг, бүлэгт элсэхэд хүргэнэ. Нийгэм, улс төр, шинжлэх ухааны шинэлэг хандлага чиглэлийг илүү шимтэн сонирхох болно.

Эх сурвалж: www.info.mn