Нүүр Нийгэм Залуучуудын шигшээ багийн сонгон шалгаруулалт эхэллээ

Залуучуудын шигшээ багийн сонгон шалгаруулалт эхэллээ

830

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах нэг жилийн гэрээнд гарын үсэг зурсан Ханс Майкл Вайсс өнөөдөр залуучуудын шигшээ багийг бүрдүүлэх сонгон шалгаруулалтаа эхлүүллээ.

Монгол улсын залуучуудын шигшээ баг ирэх долоо дугаар сард Азийн 23 хүртэлх насны АШТ-эд оролцох тул энэ удаагийн шалгаруулалт 1995.01.01 сараас хойш төрсөн тоглогчдын дунд явагдаж байна. Тайвань улсад зохиогдох Азийн 23 хүртэлх насны АШТ-нд манай залуучуудын шигээ баг Тайланд, Индонез, Малайз гэсэн хүчирхэг улсуудтай тоглоно. Тэрхүү тэмцээнд өрсөлдөх Монголын шигшээ багийн гол тоглогчид гурван өдөр явагдах уг шалгаруулалтаас тодорно. Гэхдээ шигшээ багийн бүрэлдэхүүн эцэслэн тодрохгүй тул удахгүй эхлэх талбайн улиралд сайн тоглох, шилдэг залууст шигшээ багийн үүд хаалга хэзээд нээлттэй байх юм.

Эж сурвалж: the-mff.mn