Хуурайшиж хагарсан уруулаа арчилъя

693

Уруулыг нvvрний арьснаас дутуугvй арчилгаа шаарддаг гэдгийг мартаж болохгvй. Уруулын өнгийг будгаар засч болдог ч хатаж омголтсон, арчилгаа дутагдсан уруулд хичнээн vнэтэй будаг тvрхээд ч гоё харагдахгvй. Иймээс булбарай зөөлхөн уруултай байя гэвэл сайн арчлах хэрэгтэй.

Өглөө бvхэн уруулаа заавал будаж бай. Гэхдээ тослогтой будгийг сонгосон нь дээр. Харин орой будгаа заавал цэвэрлэж байгаарай. Ингэхдээ ургамлын тостой хөвөнгөөр арчиж заншвал сайн. Дараа нь тос тvрхээд уруулаа тойруулж хурууны өндгөөр зөөлөн дарж иллэг хийж өг. Иллэг нь дээд уруулын орчимд босоо vрчлээс vvсэхээс сэргийлдэг. Ихэвчлэн хvйтний улиралд уруул хагардаг. Мөн уруул хагарах нь дотоод эрхтний өчлөлтэй холбоотой.

Уруулаа зөөрvvлэхдээ ургамлын тосыг халаагаад хөвөнд шингээж дээд, доод уруулынхаа хооронд хавчуулаад 15-20 минут байлгаж болно.

Өдөр бүр иллэг хийж уруулаа толигор сайхан болгоно. Шүдний зөөлөн сойзыг буцалсан усанд норгоод уруулаа цэвэрлэ. Дараа нь тослог ихтэй тос түрхээд хуруугаараа жигд тараагаарай.

Хэрвээ уруул хагарсан бол хоол идсэнийхээ дараа зөгийн балыг гахайн дотор өөхтэй 2:1-ийн харьцаатай хольж түрх. Луувангийн шүүсийг аарцтай хольж үе үе уруулдаа түрхэн уруул хатахаас сэргийлж болно.

Шинэхэн аарц цайны нэг халбагыг авч, цайны нэг халбага луувангийн шүүстэй холино. Энэ маскаа уруулдаа 10 минут хэртэй байлгаад буцалсан усанд норгосон хөвөнгөөр арчиж авна.

Хэт их хагарсан уруулд улаан буудайн хивэгний уусмалд норгосон амны цаас тавьдаг. Уусмалыг хийхдээ нэг аяга усанд цайны нэг халбага хивэг хийж буцалгана. Таван минут тутамд амны цаасаа солих хэрэгтэй. Ийм маягаар эмчилгээг 30 минут үргэлжлүүлнэ. Yүний дараа уруулдаа зөөлрүүлэх тусгай тос түрхээрэй.

Эх сурвалж: www.info.mn