Хайртай хүн тань утгагуй уурлаж, таагүй зан гаргасан ч хүлээцтэй, ухаалаг байгаарай

605

ХОНЬ – (3/21-4/19)
Хариуцлагатай байх өдөр. Өнөөдөр эхлүүлж байгаа ажилдаа хариуцлагатай ханд. Учир нь энэ ажил нэр хүнд, чадамжийн баталгаа болно. Өр төлбөр, өглөг авлагаа барагдуул. Хэнтэй хэрхэн харьцаж, юу ярихаа нягталж байхгүй бол хүнд байдалд орно.
ҮХЭР – (4/20-5/20)
Хариуцлагатай байх өдөр. Удирдлагаас шалгуур сорилт тавина. Тиймээс бусдад сайнаар үнэлэгдэх боломжийг битгий алдаарай. Гэрлээгүй хүмүүсийн дурлалын харьцаанд шинэлэг хандлага орно. Усны анагаах чанар нэмэгдэх тул усан эмчилгээ үр дүнтэй.
ИХЭР – (5/21-6/21)
Таны зөн билэг хурц болно. Та хүсвэл бүхний учрыг олж чадна. Маань тарни унших, бясалгал үйлдэх, бурханд мөргөх, мацаг барихад сайн. Харьцаа холбоо идэвхижин, санхүүгийн байдал сайжирна.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Чухал ажлыг эхлүүлэхэд таатай бус. Аз сорих, шийдвэр гаргах, аливааг бүтээхээр улайран зүтгэх нь муу. Холын аянд гарах, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, гэрээ хэлцэл байгуулах нь үр дүн муутай. Аливаад үл ойлголцох байдал үүсгэхээс зайлсхий.
АРСЛАН – (7/23-8/22)
Сэтгэлд буй санаа зовнилоо тайлах цаг нь иржээ. Та нөлөө бүхий хүн, эсвэл дарга удирдлагадаа хандан нөхцөл байдлаа сайжруулах хүсэлт тавибал дэмжлэг авна. Хэн нэгэн танаар ямар нэгэн зүйлийг амлуулах бодолтой байгаа тул ухаалаг бай.
ОХИН – (8/23-9/22)
Идэвхитэй эрэл хайгуулын өдөр. Ямар ч асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй эрэлхийлэл, хамтын зүтгэл шаардлагатай. Гэр бүлийн хүрээнд зөрчилтэй байгаа бол ойлголцоход тохиромжтой. Ганц бие хүнд сонин учрал тохионо. Тэр хэн нэгнээс бэлэг авах бололтой. Санхүүгийн асуудалд аз сориод хэрэггүй, алдах магадлалтай.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Сайн өдөр. Өнөөдөр хамгийн чухал ажлаа амжуулж болно. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, том эд зүйл худалдах, худалдан авах гэх мэт. Нүүдэл хийх, барилга засварын ажил эхлүүлэх, шинэ мэргэжилд суралцахад ээлтэй. Бодлын энерги хүчтэй байгаатул зөвхөн сайн зүйлийг бодож, ирээдүйгээ сайнаар зөгнөн төсөөл.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Амаргүй өдөр. Ажил албаны хүрээнд гэнэтийн ярвигтай асуудал гарна. Хүлээцтэй хандаж, хамтын хүчээр шийдвэрлэх нь таны нэр хүндийг өсгөнө. Өнөөдөр эхэлсэн ажлыг заавал дуусга. Янаг амрагийн харьцаанд гэнэтийн зөрчил гарч болзошгүй. Хайртай хүн тань утгагүй уурлаж, таагүй зан гаргасан ч хүлээцтэй, ухаалаг байгаарай.
НУМ – (11/22-12/21)
Амаргүй өдөр. Ажил албаны хүрээнд гэнэтийн ярвигтай асуудал гарна. Хүлээцтэй хандаж, хамтын хүчээр шийдвэрлэх нь таны нэр хүндийг өсгөнө. Өнөөдөр эхэлсэн ажлыг заавал дуусга. Янаг амрагийн харьцаанд гэнэтийн зөрчил гарч болзошгүй. Хайртай хүн тань утгагуй уурлаж, таагүй зан гаргасан ч хүлээцтэй, ухаалаг байгаарай.
МАТАР – (12/22-1/19)
Шударга ёс, харилцан нийцлийг эрхэмлэх өдөр. Шүүх заргын асуудлыг эхлүүлэх, чухал бичиг баримтад гарын үсэг зурах, шинээр ажилд ороход ээлтэй сайн. Алдагдсан харьцаагаа сэргээх, гэр бүл болох, сэтгэлээ нээхэд сайн. Тууштай байвал амжилтад хүрнэ.
БУМБА – (1/20-2/18)
Ухаалаг байхыг эрмэлзэх өдөр. Өдрийн үр таагүй байгаа тул өчүүхэн зүйлээс болоод бусадтай зөрчилдөх, ажилдаа алдаа эндэл гаргах, бусдад мэхлэгдэх магадлал ихсэнэ. Аливаа ажлыг шинээр эхлэхийн өмнө төлөвлөгөөгөө нягталж, туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Санхүүгийн асуудалд хянуур хандаж, алдагдалд орохоос сэргийл.
ЗАГАС – (2/19-3/20)
Аливаа ажил бүтэмжтэй. Санаачлагатай хүмүүс амжилтад хүрнэ. Шинэ санал бусдын дэмжлэгийг хүлээнэ. Шинэ юм сурах, шинэ мэргэжил мэргэшил эзэмших нь хожим ашигтай. Санхүүгийн байдал сайжирна.

Эх сурвалж: www.info.mn