Маргааш бүх нийтээр амарна

947

Маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа тул бүх нийтээр амарна.

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх” тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 1.5-д Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдрийг тэмдэглэж, бүх нийтээр амарч байхаар болсон юм.

1908 оны энэ өдөр анх Нью-Йоркийн нэхмэлийн үйлдвэрийн эмэгтэй ажилчид эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, цалин нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөлөө сайжруулахыг шаардан жагсаал зохион байгуулан тэмцэж байжээ.

Түүнээс хоёр жилийн дараа буюу 1910 онд Копенгаген хотноо болсон Олон улсын социалист эмэгтэйчүүдийн хоёрдугаар хурлаар Германы коммунист хөдөлгөөний гишүүн Клара Цеткиний санаачилгаар Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон тэмдэглэх болсон байна.

Гуравдугаар сард мөн Монгол цэргийн өдөр, казах үндэстний уламжлалт Наурыз баяр, Монгол хүн сансарт ниссэний өдөр болон олон улсын театрын өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүд тохиодог билээ.