АмЧам Монгол “АмЧамын ментор өдөрлөг 2017”-г зохион байгуулна

768

Улаанбаатар хот, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) нь 2017 оны 4-р сарын 1-ны Бямба гарагт хоёр дахь жилдээ нийгмийн хариуцлагын санаачилгын хүрээнд “АмЧамын Ментор Өдөрлөг 2017”-г зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь 3-4-р курсийн оюутан залуус бүтэн өдрийн турш Монголын тэргүүлэх бизнесийн манлайлагчдын илтгэлийг сонсох, шилдэг компаниудын хүний нөөцийн захирлууд удирдан явуулах карьер хөгжүүлэлт, хувь хүний хөгжил, өөртэй итгэлтэй болох, багаар ажиллах чадвар хөгжүүлэх болон хэрхэн амжилттай CV бичих зэрэг сургалтуудад хамрагдах боломжийг олгох юм.

Арга хэмжээнд АмЧамын дараах гишүүн компаниудын гүйцэтгэх удирдлагууд оролцож илтгэл тавих болно.

  1. Биатрис  Кэмп, АНУ-ын Элчин Сайдын Яамны Олон нийттэй харилцах албаны дарга
  2. Ө. Ганзориг, Голомт банкны гүйцэтгэх захирал
  3. Ч. Ганхуяг, Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал
  4. Л. Гантөмөр, М-Си-Эс Холдинг ХХК-ийн гүйцэтгэх захирал
  5. Гарретт Вилсон, Вагнер Ази Автомотив ХХК-ийн гүйцэтгэх захирал

Оролцохыг хүссэн оюутан залуус 2017 оны 3-н сарын 17-ний 18:00 цагаас өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай ба сонгон шалгаруулалтын гол шалгуур үзүүлэлт нь англи хэл дээр 200 хүртэлх үгтэй эссе бичиж ирүүлэх юм.

Эссенд өөрийн товч танилцуулга, нийгмийн идэвхи, яагаад арга хэмжээнд оролцох хүсэлтэй байгаа ба ирээдүйн хүсэл мөрөөдөл, зорилгоo товч ба тодорхойгоор илэрхийлсэн байх шаардлагатай. Шалгаруулагчид оролцогчийн эссений агуулга болон англи хэлний чадавхийг харгалзан шүүнэ.

Арга хэмжээтэй холбоотой нэмэлт мэдээллийг 7000-3437, info@amcham.mn-аас авах боломжтой.

Бүртгүүлэх линк: https://form.jotform.me/70508180552452

 

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хооронд бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

АмЧам Монгол нь Вашингтон ДиСид байрладаг 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоо болох Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбарын статустай. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.