2016 оны дөрөвдүгээр улирлын гадаад секторын тоймыг Монголбанкнаас бэлтгэн танилцуулав. Гадаад валютын улсын цэвэр нөөц 214 сая ам.доллараар өсчээ. Нийт 1.2 тэрбум ам.долларт хүрч, сүүлийн гурван сарын дунджаар тооцсон импортын 5 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн байна. Манай улсын
- Гадаадад байршуулсан санхүүгийн хөрөнгө (актив) 3,8 турбум ам.доллар,
- Гадаадад төлөх санхүүгийн өглөг (пассив) 30,2 тэрбум ам.долларт тус тус хүрсэн.
Гадаад хөрөнгө оруулалтын позиц 2016 оны IV улирлын байдлаар 26,3 3 тэрбум ам.долларын сөрөг үлдэгдэлтэй байна. Энэ нь Монгол Улс цэвэр дүнгээр гадаадад төлөх санхүүгийн өглөгтэй болохыг харуулна.
Багцын хөрөнгө оруулалт, бусад хөрөнгө оруулалтын богино позиц 4,5 тэрбум ам.доллар, 571 сая ам.доллараар тус тус өсч, шууд хөрөнгө оруулалтын богино позиц 3,7 тэрбум ам.доллараар буурсан нь нөлөөлжээ.